Монголоос өмнө нь бүртгэгдэж байгаагүй Киданы үеийн ховор бичээс олжээ

Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Найдаг уулнаас кидан хэлний жижиг, том үсэг холилдсон хадны шинэ бичээс олджээ. Тэдгээрийг “Бичээс” төсөл дээр ажиллаж буй Монгол-Японы баг илрүүлсэн байна.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн мэдээлснээр, Кидан хэлний жижиг, том үсэг нэг газраас илэрсэн анхны тохиолдол энэ болж байна. Кидан хэл нь монгол хэл бөгөөд 4-12-р зууны үед зүүн хойд Хятад, Монгол нутагт ярьж байжээ. Кидан улс том, жижиг гэсэн хоёр бичгийн системийг ашигласан. 907-1125 онд Киданууд Японы тэнгисээс Зүүн Туркестан хүртэлх нутаг дэвсгэрийг хамарсан Зүүн Азийн хүчирхэг Ляо гүрнийг захирч байв.
Уг бичээсийг Найдаг уулын энгэрт газрын түвшнээс дээш 200 гаруй метрийн өндөрт байрлах агуйд сийлсэн байна. Урьдчилсан судалгаагаар уг бичээснүүд агуйн долоон хэсэгт тархсан болохыг тогтоожээ. Хятад бичигтэй төстэй бичээснүүд нь кидан үсгээр бичигдсэн гэж профессор Мацукава дүгнэсэн байна.

"Хэдийгээр бичвэр нь бүдгэрсэн, уншихад хэцүү ч гэсэн том кидан үсгийн давтагдах том үсгийн шинж чанар нь ихэвчлэн танигддаг. Энэ бичээс нь хятад хэлээр биш нь тодорхой. Дөрөв дэх бичээс нь жижиг кидан үсгээр бичигдсэн байх магадлалтай. Энэ бол маш ховор олдвор, учир нь жижиг, том кидан үсгийг нэг дор хавсаргасан нь урьд өмнө хэзээ ч олддоггүй" гэж Япон улсын мэргэжилтнүүд дүгнэжээ.
Уг бичээс олдсон Найдаг уул нь Бадын гол дагуух эртний замын ойролцоо байдаг. Ойролцоох газар нь Киданы үеийн олон тооны газар тариалангийн суурин, хүрэл зэвсгийн үеийн оршуулгын газар, руни бичээс, хадны сийлбэр, мөн Түдэв, Тариач отгийн жас гэсэн хожмын хоёр хийдийн туурь байдаг.
Монголд кидан бичгээр бичсэн хэд хэдэн бичээс бий. Эдгээрээс хамгийн алдартай нь зүүн Монголын Хэнтий аймгийн Рашаан хадны бичээс, Салбар уул, Эрдэнэ ууланд олдсон бичээснүүд юм. Мөн Монголын нутаг дэвсгэр дэх Киданы үеийн цэргийн хуарангийн олон тооны туурь дотроос кидан үсгээр бичсэн бичээс олдоогүй. Тиймд Найдаг уулын бичээс Киданы үеийн судалгаанд шинэ гарц нээж байна гэж Буряад Үнэн сонин мэдээллээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.