УИХ-ын тамгын газрын дэд дарга Ү.Амарбат өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ

Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-ын тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийсэн байдаг. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сард УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт болон Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргаар Үүрцайхын Амарбатыг томилсон билээ. Тэгвэл УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд байна. Тэрбээр "Бүх юм өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Улсын их хурлын Тамгын газрын Дэд даргаар ажиллах цаг хугацаагаа өөрийн хүсэлтээр ийнхүү дуусгалаа.Төрийн эрх барих дээд байгууллагын гал тогоонд нэг жил хоёр сар ажиллах боломжийг олгосон хамт олондоо баярлалаа. Өмгөөлөгч хэмээх эрхэм ажлаа үргэлжлүүлэхээр сэтгэл шулуудаж ийнхүү шийдлээ. Ирэх долоо хоногоос өмгөөлөгч Ү.Амарбат танд хуулийн зөвлөгөө хэрэгтэй бол бүрэн нээлттэй боллоо. Хуулиа мэддэг дагаж мөрддөг, сахин биелүүлдэг, хуулийн хүрээнд ажил амьдралаа явуулдаг хэрсүү иргэдтэй, хуулийг дээдэлдэг, иргэнийхээ эрхийг хүндэлдэг төртэй байхад хувь нэмрээ оруулья хэмээн сэтгэн сууна" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amarbaysgalan sain hamgaalsangui geed jiijee huurhii
Зөв. Хулгайч гишүүдтэй хамт ажиллаад хэрэггүй. Дампуурсан төрөөс холдох нь зөв.