Нийгэм мэдээ

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга болно

15-16-нд шилжих шөнө Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн нутгаар,16-ны өдөр Өвөрхангай, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Дундговь аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.

Дундговь, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.

 2025 оны 10-р сарын 14-ний 20 цагаас 2025 оны 10-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр -17...-22 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...+8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10...+15 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -7...-9 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -12...-14 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button