Нийгэм мэдээ

Хоёр ч удаа ширгэсэн Эрээн нуурыг дахин сэргээлээ

Одоогоос хоёр жилийн өмнө Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт орших Эрээн нуурыг ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны дэмжлэгээр сэргээнэ гэж байв.

Тодруулбал, "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн хоёр, гуравдугаар шатны хэрэгжилт, 2022 оны ажлын тайлантай танилцах ажлын хүрээнд ажлын хэсэг ажилласан юм.

Ингээд төслийн багийнхан Эрээн нуурыг сэргээх ажлын зураг төсвийн дагуу

  • барилга угсралтын ажил
  • нуурын ёроолоос хурдас, ургамал зайлуулах цэвэрлэгээ
  • нуурын өвөрмөц тогтцыг сэргээх зэрэг ажлуудыг хийхээ мэдэгдсэн.

Тэгвэл элс л үлдээд байсан Эрээн нуурыг дахин сэргээлээ.

Үүнд усны барилга байгууламж, монгол инженерүүдийн шийдэл, зураг төсөл сайн байсна нь чухал нөлөө үзүүлжээ. Тодруулбал, Завхан голын урсцын ойролцоогоор Эрээн нуурыг тэжээж эргэн, Завхан голд нийлэх ажлыг зургаан усны барилга байгууламжаар хийсэн аж. Үр дүнд нь тус нуур сэргэж, хатаж ширгэсэн байсан үеийнхтэй харьцуулбал усан мандлын талбай дөрөв дахин нэмэгдсэн байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочиндотроо
зочиндотроо

сайхан мэдээ

Зочин
Зочин

сайхан мэдээ байна, нуур цөөрмийг ихээрээ байгуулах нь маш сайн.

Зочин
Зочин

saikhan medee bna daa

Back to top button