Геннисийн номонд 10кг алтаар хийсэн даашинз бүртгэгдлээ

10 кг жинтэй алтан даашинз “дэлхийн хамгийн үнэтэй алтан даашинз” хэмээн Гиннесийн дээд амжилтад бүртгэгдлээ.
Энэ сарын 7-ны өдөр Саудын Арабын нийслэл Рияд хотод байрладаг үнэт эдлэл, тансаг бүтээгдэхүүний Al Romaizan Gold & Jewelry компаниас бүтээсэн нэгэн сонирхолтой даашинзыг бүтээжээ. Энэ 10 кг алтаар хийсэн даашинз юм. Энэхүү даашинзийг хамгийн үнэтэй хэмээн Геннисийн номонд бүртгэжээ.
Даашинзанд 21 каратын 1.27 кг алт ашигласан бөгөөд зөвхөн даашинзны бие нь 8.81 кг жинтэй. Харин тэргүүн хэсэг, титэм, ээмэг болон бусад гоёл чимэглэлийн хамт нийт жин нь 10.081 кг-д хүрч байгаа аж.
Энэхүү даашинзны үнийг 1,088,000 ам.доллар буюу 3.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм.
Мөн Гиннесийн зүгээс “Жин нь онцгой ч, энэ бүтээлийн ур хийц бүр илүү үнэлэгдэх зүйл” хэмээн онцолжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.