Нийгэм мэдээ
Хатгал тосгон: Таван өдөр цас орж, цасны зузаан 1 метр 40 см болоод байна

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд тав дахь өдрөө цас орж байна. Үргэлжлэн орж буй цасны зузаан хөдөө 1 метр 30 см болсон бол сумын төвд 40 см хүрчээ.
Энэ тухай тус сумын олон нийттэй харилцах ажилтантай холбогдож тодруулахад,
"Тасралтгүй таван өдөр цас орж байна. Хөдөө тал руугаа цасны зузаан 1 метр 30, 40 см болсон. Харин сумын төвд цасны зузаан 40 см орчим болж байна. Цас их орсон учир малчид малаа бэлчээж чадахгүй нөхцөлд байгаа. Цас тасралтгүй орж байгаа учир ямар нэг арга хэмжээ авч чадахгүй байна. Температур өдөртөө -7 градус, шөнөдөө -20 градус хүрч, хүйтэрч байгаа" гэлээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жил болгон зуд болдог болохнээ.
Орж байгаа нь хамаагүй зам гаргах л хэрэгтэй. Байнга сэргээгээд байва л дараа нь баахан цастай тэмцсэнээс дээр.