Гадаад

2011 онд цунамигаар сураггүй болсон япон охины шарилыг 14 жилийн дараа гэр бүлд нь хүлээлгэн өгчээ

2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Иватэ мужийн Ямада хотыг нэрвэсэн цунамийн үеэр сураггүй алга болсон Яманэ Нацүсэ охины шарилыг өчигдөр Мияаги мужийн Минами Сандрику хотод 14 жилийн дараа гэр бүлд нь хүлээлгэн өгчээ.

Нацүсэ ердөө зургаахан настайдаа, Японы зүүн хойд хэсгийг сүйрүүлсэн тэрхүү аймшигт газар хөдлөлт, цунамийн үеэр усанд автаж, ор сураггүй болсон юм.

2023 оны хоёрдугаар сард Мияаги мужийн эрэг дагуу хог цэвэрлэгээний ажил хийж байсан нэгэн барилгын ажилтан ясны хэлтэрхийг олж, улмаар шинжилгээ хийж эхэлсэн байна. Шүүхийн шинжилгээний дүн энэ сарын эхээр гарсан бөгөөд сураггүй болсон охины араг яс болох нь тогтоогдсон байна.

Минами Сандрику хотод 10 дугаар сарын 16-нд Нацүсэгийн эцэг эх болон ах нь охиныхоо шарилыг хүлээн авсан бөгөөд энэ мөч олон жилийн уй гашуу, найдлагын дараа сэтгэлээ чөлөөлсөн үйл явдал болсон байна.

“Охиноо эргэж ирсэнд баяртай байна, гэхдээ ийм байдлаар ирсэнд сэтгэлд маш хэцүү байна. Ээжийнх нь хувьд би илүү ихийг хийж болох байсан юм шиг санагддаг" хэмээн Нацүсэгийн ээж Чиюми хэлэв.

Гэр бүл уг ясыг олж, таниулан шинжилсэнд гүн талархал илэрхийлж, олон жил үргэлжилсэн уй гашуу, хоосон орон зайд цэг тавих боломж олгосонд баярлаж байна. Чиюмигийн хувьд охиныхоо шарилтай уулзсан энэ мөч нь зүгээр ч нэг салах ёс бус цаг хугацааны олон жилийн хүлээснээсээ ангижран, царцаж зогссон бүхэн буцаж хөдөлгөөнд орж буй мэдрэгдэж байна гэжээ.

Нацүсэгийн шарилыг ар гэрт нь хүлээлгэж өгсөн энэ явдал 2011 оны сүйрлийг дахин сануулж, олон нийтийн дунд тэр цаг үеийг эргэн ярилцах нөхцлийг бий болгов. Уг цунамигаар 18 мянга гаруй хүн амиа алдаж, сураггүй болсон юм.

Охины шарилыг гэр бүлд нь хүлээлгэн өгсөн нь сураггүй алга болсон хүмүүсийг эрэх эрэл хайгуулыг үргэлжлүүлэхийн, мөн байгалийн гамшигт өртсөн гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэхийн чухлыг дахин сануулав.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button