Нийгмийн

Энэтхэгийн Зүрхний төвийн эмч Кришна С.Айэрийг Ерөнхийлөгч "Найрамдал" медалиар шагнажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрийн өмнөөс Элчин сайд Д.Ганболд БНЭУ-ын нэрт эмчид медаль гардуулан өгчээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын иргэн, Фортис Эскортс эмнэлгийн Зүрхний төвийн Хүүхдийн болон төрөлхийн зүрхний гажиг заслын мэс заслын тасгийн дарга, нэрт эмч доктор Кришна С.Айэрт “Найрамдал” медалийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардуулан өглөө.

Эрхэм доктор Айэр нь нялх, бага насны олон тооны монгол хүүхдэд амьдрал бэлэглэж, зүрхний хүнд өвчний мэс заслыг Ковид-19 цар тахлын үед ч хийж, амжилттай эмчилгээ үзүүлсэн, хүнлэг энэрэнгүй үйлстэн гэжээ.

Хүүхдийн зүрхний өвчнөөр шаналж буй Монгол Улсын иргэд түүнтэй шууд холбогдож, зөвлөгөө авах боломжтойг доктор Айэр (Аюур) өөрийн биеэр илэрхийлжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button