Нийгмийн
Үйл явдал: “Нүүрс тойрсон нам-улс төр” хэлэлцүүлэг болно

Өнөөдөр болох үйл явдал:
- 09:00 цагт: “Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” сэдвийн хүрээнд төр, ТББ, олон улсын байгууллагууд хүний эрхийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх уулзалт НҮБ-д болно.
- 09:30 цагт: Шүүхийн ил тод байдал-хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа-уулзалт Улсын Дээд шүүхийн байранд болно.
- 10:00 цагт: "Олон улсын худалдааны хэрэгслийг ашиглан экспортоо нэмэгдүүлэх боломж хэлэлцүүлэг" МҮХАҮТ-д болно.
- 10:30 цагт: “Нүүрс тойрсон нам-улс төр” хэлэлцүүлэг Монголын Хэвлэлийн хүрээлэнд болно.
- 11:30 цагт: Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас болон иргэдээс: УИХ-ыг тараах иргэдийн гарын үсэг цуглуулах саналыг орон даяар авч байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- 12:00 цагт: “Амьдрал бэлэглэе” донорын ач холбогдолыг таниулах үйл ажиллагаа Д. Сүхбаатарын талбайд болно.
- УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
- Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног эхэлж байна.
- МУЭ-ийн гишүүд МУСТА зураач Л.Халзангийн 70 насны ойн уран бүтээлийн “Усан будаг” үзэсгэлэнг МУЭ-ийн танхимд толилуулж байна.
- “Одиссей” пластик хүүхэлдэйн жүжиг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулж байна.
- Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ. -ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
- "Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
- 2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.