НИЙГЭМНийгэм мэдээ

Монголч эрдэмтэн Анна Цендинад “Хүндэт доктор” цол олгов

МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн "Хүндэт доктор” цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын түүх, соёлыг судлах, монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендина-д МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо.

Монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендина нь 1977-1990 онд ЗХУ-ын Радио-телевизийн улсын хороонд нэвтрүүлэгч, 1990-2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2005 оноос ОХУ-ын Хүмүүнлэгийн Улсын Их Сургуулийн Дорно дахин ба сонгодог судлалын хүрээлэнд профессор, 2017 оноос Эдийн засгийн ахисан түвшний сургуульд профессороор тус тус ажиллаж байна.

Монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендина нь 1997 онд “Москва 850” ойн медаль, Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал, 2008 онд “Монгол судлалын шилдэг эрдэмтэн”, 2014 онд ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” одон, 2014 онд Монгол Улсын “Найрамдал” медалиар шагнагджээ. Түүний монгол судлалын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол олгожээ.

Тэрээр академич Ц.Дамдинсүрэнгийн эрдмийн өвийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнтэй хамтарсан судалгааг эрчимтэй өрнүүлж, “Ц.Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган” 9 боть, “Монгол Алтангэрэл судар”, “Молон тойны судар”, “Түүхийн бичмэл эх”, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол ном судрын бүртгэл, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн төвд ном судрын бүртгэл, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол төвд судрын цуглуулгын тухай”, “Ц.Дамдинсүрэнгийн өдрийн тэмдэглэл” зэрэг бүтээлийг эрхлэн хэвлүүлжээ.  

Эх сурвалж: МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button