ЭДИЙН ЗАСАГ
Уул уурхайн биржээр коксжих нүүрс, жоншны арилжаа харьцангуй сэргэсээр байна

Энэ сарын 12-9-ны өдрүүдэд Уул уурхайн биржээр нүүрс болон төсрийн хүдрийн арилжаа харьцангуй сэргэсэн байв.
Тухайлбал “Энержи ресурс” ХХК баяжуулсан коксжих нүүрс хэд хэдэн удаа амжилттай арилжаа хийсэн бол “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ төмрийн хүдэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК баяжуулсан коксжих чанаргүй нүүрс, “Очир мандал хайрхан” ХХК хайлуур жоншны хүдэр, “Тавантолгой” ХК 3/1 коксжих нүүрс тус тус анхдагч үнээс өсгөж арилжааг амжилттай хийсэн байна.
Он гарснаас хойш эхний улиралд Уул уурхайн биржийн арилжаа сулраад байсан бол оны хоёрдугаар хагасаас хойш харьцангуй сэргэж эхэлсэн юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.