Нийгэм мэдээ
Монголчуудын 2000 жилийн түүхийг харуулсан үзэсгэлэн өнөөдөр Швейцарт нээлтээ хийнэ

Монголчуудын 2000 жилийн түүхийг харуулсан “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэн өнөөдөр Швейцарын Цюрих хотын “Ритберг” музейд нээлтээ хийнэ.
Үзэсгэлэнгийн үндсэн сэдэв нь хоёр мянганы турш Монголын газар нутагт байсан томоохон хотууд, түүний түүхэн хөгжил, хувьсал, өөрчлөлт бөгөөд хамгийн сүүлийн үеийн археологийн ховор олдворууд, бусад эд өлгийн зүйл, нийт 200 үзмэрийг дэлгэн харуулах ажээ. Монголын нүүдэлчин амьдралын уламжлалт хэв маяг ба орчин үеийн хотжилтын харилцан хамаарлыг үзүүлсэн М.Эрдэнэбаяр, Б.Баатарзориг, Э.Лхагвадорж, Ц.Номин нарын монгол зураачдын бүтээлийг мөн энэ үзэсгэлэнд дэлгэн тавих ажээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайхан мэдээ байна..