Нийгэм мэдээ

"Өвлийн цагийн хуваарьт шилжихгүй"

Сүүлд Монгол Улс 2015 онд зун болон өвлийн цагийн хуваарьт шилжих Засгийн газрын шийдвэр гаргаж, үүнээс хойш уг шийдвэрийг дахин хэрэгжүүлээгүй билээ.

Өмнө нь Засгийн газрын хуралдаанаар жил бүрийн 3-р сард зуны цагийн хуваарь, 9-р сард өвлийн цагийн хуваарьт шилжих шийдвэрийг гаргадаг байсан юм.

Харин энэ жилээс өвлийн цагийн хуваарьт шилжинэ гэх мэдээллийг "Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг албан ёсоор хэлэлцэж гаргаагүй" хэмээн үгүйсгэлээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button