Нийгэм мэдээ

16 настай охины хэрэгт холбогдуулан Э.Г, Э.Н нарыг яллагдагчаар татаж, сар цагдан хорихоор болжээ

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 24-ний өдөр Э.Г, Э.Н нарыг 16 настай охины амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хэлэлцжээ.

Тодруулбал, тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Г-г бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон”

Э.Н-г “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэдэг үндэслэлээр хандсан байна.

Ингээд яллагдагч Э.Г, Э.Н нар нь хүнд ангиллын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан цагдан хорих үндэслэл байгаа болох нь прокуророос танилцуулсан баримтуудаар нотлогдож, 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АЛНЫХ НЬ ҮС БООВНЫХ НЬ ҮСИЙГ ЗУЛГАРТАЛ СУУЛГА ЛАЛАРУУДЫГ

Зочинbagsh
Зочинbagsh

Х.Энхсайхан яагаад үүгээр яваад байнаа Хэрэг хамт хийгээд насанд хүрээгүй гээд байсан

Зочин
Зочин

Цагдаа хуулийн дагуу зөв ажиллаасай. Хэн нэгний та лд нэг мэдээ нийтлэгдэхээр ороод байхгүйгээр. Өөрийн амь насаа а лдахаас айгаад туса лсан уу үнэхээр та нарын хэлж буй шиг дэмжлэг үзүүлэгч үү ? Үүнийг тогтоох илүү чуха л.

Last edited 15 секунд Өмнө by Зочин

Холбоотой мэдээ

Back to top button