9 сар тэжээсэн илий нь уулнаас буцаад ирсэн тул унагатай хамт өвөлжүүлэхээр болжээ

Хөвсгөл далайн орчим ойрын 40 жил ороогүй их цас унажээ. Үүнээс үүдэж бэлчээрийн мал, уулын зэрлэг амьтад өвс, тэжээлийн хомсдолд ороод байгаа юм байна.
Энэ тухай байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх: Эзэнтэй мал ч яах вэ, хүмүүс аргаа олж хүн бүр туугаад өвстэй газарт явуулна. Харин хөөрхий зэрлэг амьтад хэцүүдэх нь. Манайхан зун тэжээсэн согооны нялхан өнчин илийгээ 9 сар хүртэл сүүгээр угжаад, бугын ижил сүрэгт нь өвөлжүүлэхээр ууланд тавьсан юм.
Гэтэл их хэмжээний цас /90см/ орсны улмаас тэжээсэн илий маань гэртээ буцаад ирлээ. Одоо ууланд амьдрах боломжгүй болсон тул машинаар ачиж, төвийнхээ хашаанд авчирлаа. Адуу, унагатайгаа хамт ижилдэн дасаж, дараа хавартай золгоорой.
Удахгүй цас хайлж ногоо гарахад уулын хувь заяагаар чинь дахин ууланд тавина аа. Чиний амьдрах орчин гэр бол уул юм.
Бид ууланд байгаа 40 гаруй буга, согоонд өвс тавьж өглөө. Өвөл эхлээгүй байна. Олон жил зүтгэж бий болгосон буга согоотойгоо хавартай золгох нь бидний зорилго юм" гэлээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.