Нийгэм мэдээ
“Баатруудын шагнал”-ыг Хакүхо М.Даваажаргалд олгожээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалд “Nippon Foundation” сан “Hero`s award” буюу “Баатруудын шагнал” олгожээ.
Уг шагналыг түүнд олгох болсон үндэслэлээ тус сан “Хакүхо аварга энэ жил өсвөрийн сүмо бөхийн “Хакүхо цом” тэмцээнээрээ дамжуулан, Дэлхийн хүүхэд багачуудад энх тайван, эв нэгдлийг Японы соёл, уламжлалын гайхамшигтай хамт танилцуулсан гавьяатай” гэж тодотгожээ.
Сүмочдоос энэхүү шагналыг авсан анхны хүн нь Хакүхо болж байна. Түүнд “Баатруудын шагнал”-ын цом, өргөмжлөлийг Токио хотод 12 дугаар сард гардуулна. Нийгэмд сайн сайхан үйлс бүтээсэн тамирчин, уран бүтээлчдийг уг шагналыг хүртээдэг юм байна.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гайхамшигтай, Монголын удамт хүү ...
Энэ хүү үнэхээр гайх�##�тай ...