НИЙГЭМНийгэм мэдээ
Цахилгааны өр төлбөргүй айлуудыг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн. Өмнө жил шөнийн тарифын хөнгөлөлт өглөөний 06 цаг хүртэл байсан бол шинэ журмаар 09 цаг хүртэл сунгажээ. Түүнчлэн тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй айлуудыг хамруулах аж.
Нийслэл, аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газруудын айл өрхийн шөнийн хэрэглээний тарифыг хөнгөлөх юм байна. Хөнгөлөлт үзүүлэх цагийг сунгасан бөгөөд хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагатай аж.
Шөнийн тарифын хөнгөлөлтөд 240 мянган айлыг хамруулахаар төлөвлөжээ. Үүнд 81 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоолол гарсан байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.