Г.Занданшатар хуурав уу, тохиров уу|…Н.Учрал, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Б.Энхбаяр
МАН-ын Их хурал болохоос ердөө гурав хоногийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргад өрсөлдөхгүй гэж мэдэгдлээ. Энэ хууралт уу, жинхэнэ үү.
Жинхэнэ|Хөшигний ард яригдаж байгаагаар энэ тохироо даваа гарагт Ерөнхийлөгчийн дэргэд хийгдсэн байна. Тохирсноор, Г.Занданшатар болон Д.Амарбаясгалан нарын аль нь ч МАН-ын даргад нэр дэвшихгүй. Н.Учралыг МАН-ын дарга болон спикерт нэр дэвшүүлэх хувилбар. Эсвэл уг хоёр суудлаа С.Бямбацогт, Н.Учрал, Ж.Энхбаяр нар хуваах санал яригджээ.
Үүгээр Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайгаар лавшруулж шалгахгүй. Г.Занданшатарын танхимыг МАН-ын даргын хувиар Н.Учрал дэмжих замаар үргэлжлүүлэх. Н.Учралд МАН-ын даргаас гадна спикерийн суудалд очихгүй бол С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын аль нэгээр парламент удирдуулах хувилбар бас яригджээ. Нөгөө талд Х.Нямбаатарын нэр нэн эртнээс энэ хувилбар дээр битүү яригдсан ч шууд хориглох тулгалт хийсэн гэгдэв. Өнөөдөр энэ явц Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргах эсэхээс хамаарахаар байна.
МАН-ын тохироо цааш үргэлжлэхдээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар эсвэл Б.Энхбаяр хоёрын аль нэг нь нэр дэвших хувилбар яригдсан байна. Б.Энхбаяр 1977 оны хоёрдугаар сард төрсөн тул Ерөнхийлөгчид нэр дэвших 50 насны босгоо хангаж байгаа гэх. Харин Г.Занданшатар үе дотроосоо С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас илүүтэйгээр Ерөнхийлөгчид нэр дэвших амбицаа хүчтэй хадгалахад ихээхэн анхаарч буй.
Хууралт| Хачирхалтай нь Г.Занданшатарын мэдэгдэл гаргах асуудлыг ЗГХЭГ-ын дарга нь ч, ажлын алба нь ч мэдээгүй байсан бөгөөд гэнэт хэвлэлийн албаа дуудаж бичүүлээд, шууд нийтлүүлсэн гэгдэж байна.
Мэдэгдлийн дараа сайд нар нь бөөндөө Г.Занданшатарын өрөөнд орсон гэх агаад өдөр нь цөөн хүмүүст дуудаж хэлээд, санал сонсоогүй гэгдэв. Ингэж Г.Занданшатар Л.Мөнхбаатарыг ариун цэврийн өрөө ороод гараад ирэх хооронд гэнэт чөлөөлсөн шигээ гэнэтийн, учир нь үл олдох алхам хийжээ.
Гэхдээ МАН-ын даргад өрсөлдөхөд чиглэсэн бэлтгэл ажлаа зогсоогүйг паблик орчноос өчигдөр орой ч анзаарч болохоор байв.
Тактикаар Ж.Энхбаяр, Н.Учрал зэрэг дүрүүд нэрээ татаж, Г.Занданшатараа дэвшүүлснээр өнөөх нь нүүрсний хулгайтай тэмцдэг баатарын дүрээр МАН-ын Их хурал дээр тоглолт хийж болох хувилбар. Гэвчиг танхимын тэргүүнийхээ ийм таамаглашгүй байдлыг түших үү. Өөрт ашигтай бүх орон зай дээр урваж шарваж, Ерөнхий сайд ба МАН-ын даргын суудлыг зүүдэлж яваа Н.Учрал ухарч өгөх үү зэрэг тодорхойгүй асуудлууд бий.
Тохироо юу, хууралт уу| Энэ явц МАН-ын Их хурлаар тодорхой болох нь ээ. Алга хөрвүүлэх хооронд улс төрийн нөхцөл байдал хөшигний ард хувьсаж чаддаг. Бага хурал ба Их хурлын өмнөх байдлууд хүчний хувьд эрс ялгаатай болчихсон нөхцөлд Д.Амарбаясгалангийн тактикийг бус Г.Занданшатарын юу бодсоныг, Ерөнхийлөгчийн Н.Учралын талаарх нөхцөл байдлыг үнэлж харвал илүү бодитой таамаглал болох магадлалтай. Өөрийнх нь санаачлагаар баталсан МАН-ын дүрмээр Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөх нь байтугай гишүүнчлэлээс хасагдах нөхцөл үүсчхээд байгаа.
Түүнчлэн 50 насны босгоо Ерөнхийлөгчийн сонгуулийн жил дөнгөж давах Б.Энхбаяр олон нийтийн дэмжлэг авах дүр үү гэвэл огт биш юм. Нам дотроо ч тэр гишүүнчлэлээс хассан шийдвэр хийгээд хүлээн зөвшөөрөгдөлт тэг түвшинд байгаа. Тэр Бага хуралдаа ч орох нүүргүй, үүднээс буцсан. Саях ЗГ-ын мэдээллээс ч Г.Занданшатар "ярдаг нохой"-гоо нуухад хүрсэн билээ. Мөнхүү спикерт С.Бямбацогт эсвэл Ж.Энхбаяр нарын аль нэг нь очвол уг байр сууринаас 2027 онд амбицаа ил гаргах өөр дүрүүд юм. Энэ тохиолдолд тэр үеийн Г.Занданшатар ямар байх вэ. Ийм логикоор бол тэр хууралт хийж байж болохоор.
Харин удтал өвдөөд сэргэхдээ Ерөнхийлөгчийг “Аав аа” хэмээн дуудсан хэмээн номондоо бичсэн Н.Учралын төрийн гурван өндөрлөг болох мөрөөдлийг стратегич түвшнээс У.Хүрэлсүх хэрхэн удирдах уу гэдэг нь бас нэг өөр асуудал юм. Ямартай ч Г.Занданшатар намынхаа Их хурлын өмнө ийм бөмбөр нижигнүүлчихлээ. Бөмбөрийн дуунаар хэн ялах бол гэдэг л…












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН доторх энэ жүжиг үнэндээ з�##�хуу хүргэж байна. Хэн нь ч шударга хүн биш, бүгд суудлын төлөө цаанаасаа тохирсон л байна
Бямбацогт, Энхбаяр хоёрын �##�ь нь ч ард түмэнд нэр хүндгүй. Нам дотроо сууд�##� була�##�даж байгаа дүр зураг гудамжинд гарсан хулгайчдын тэмцэл шиг л
Zandanshatar, Uchral, Amarbayasgalan bugd neg bag. Hen ni darag boloh n hamaagui, bugd neg hulgain buteegdehuun
Учр�##� бол Данхын дүрс хувирсан хувилбар...Энэ хоосон толгой тун удахгүй л дээ
Эд нар бүгд хоорондоо тохирчихсон байж магадгүй. Ерөнхийлөгчийн дэргэд хийсэн тохироо гээд байгаа нь үнэн байв�##� бүр илүү ноцтой
Zandanshatar show hiij bna daa, ard ni bugd tohirson bna gj haragdaj bna. MAN odoo uur bolj chadahgui ee, bugd neg shogiin toglolt
боссуудийн тохироогоор л биднийг удирдах юм байна л даа
Ta nar uursdinhoo tuluu temcehgui um cin tegne shd
Занданшатар гэнэт мэдэгдэл хийсэн ч бусад нь бүгдийг мэдэж байсан юм шиг л байна. Н.Учр�##�, Амарбаясг�##�ан нарын энэ “тоглоом” ил байхад ард түмнийг хуурч чадахгүй дээ
Занданшатар “өрсөлдөхгүй” гээд шоу хийж байгаа юм биш үү? Дараа нь “ард түмний шах�##�таар” гээд эргээд дэвшүүлбэл гайхах юм �##�га
Н.Учр�##� гэж нэг дүр гараад ирэх бүртээ “шинэ үеийн төлөөлөл” гэж ярина, гэтэл хуучин үеийнхэнтэйгээ адилхан авиртай шүү дээ
Амарбаясг�##�ан нүүрсний хэрэгт холбогдсон гэдгийг бүгд мэднэ, гэтэл одоо “түгжигдэхгүй” тохироо хийж байгаа гэхээр үнэхээр дотор муухай
Занданшатар өөрөө “ёс суртахуун” яриад явдаг мөртлөө ингэж гэнэт �##�хам хийхээр итгэл төрөхгүй байна. Энэ чинь улс биш, хувийн компани биш дээ
МАН-ын дотоод зодоон нь ард түмэнд ашиггүй, зөвхөн суудлын наймаа болж байна. Нэг нь х�##�агдаж, нөгөө нь дарга болохын тулд жүжиг тавьж байна
Naad “uls turiin bombor” chine hudlaa sh dee. Ard ni Hurelsukh, Uchral 2 suuj bgaa ni todorhoi
Zandanshatar er ni iim gents gar, hezee ch hamtiin shiidver gargahgui, ooriinhoo PR iig boddog l hun
MAN-iin dotorh ene tohirol bol buzar yum. Amarbayasgalang nuursnii hergees gargah gej tohirson bol yostoi zavaan
Byambatsogt, Enkhbayar 2 ugaasaa ner hundgui, uchral ch gesen ajil hiideg hun bish, yuch hiideggui yumnuud
Zandanshatar “bi uls turiin soyoltoi” gedeg hernee ard ni bugdiig tohiruulj hudlaa medegdel gargadag
ene bugd naad taliin hugjmel shou shuu, ard ni buh tohirol duussan, MAN bol odoo ard tumnii nam bish
Занданшатар нүүрсний асуудлыг орхисон бишээ, одоо ч тэр сэдвийг хөдөлгөж байгаа. Бусад нь дуугүй болохыг хүсч байгаа ч тэр бууж өгөхгүй байгаа нь сайн
Нүүрсний хулгайчид одоо айж эхэлж байгаа. Занданшатар ядаж энэ асуудлыг гаргаж ирсэн ганц хүн. Тэрийгээ дуусгах л хэрэгтэй
Занданшатарын тэмцэл дуусаагүй ээ, харин ч дараагийн шатандаа орсон гэж ойлгогдож байна. Өөрийг нь унагаах гэж байгаа нөхдүүд л айж байгаа
Нүүрсний хулгайтай дайн чинь нэг өдрийн ажил биш. Занданшатар үг хэлэх болгондоо тэр т�##�аар сануулж байгаа нь зүгээр нэг шоу биш
Тэр нүүрсний мафи чинь том. Г.Занданшатар ганцаараа тэмцэж байгаа байд�##� харагдаж байна. Түүнээс айгаад олон хүн хуйв�##�даж байгаа байх
Хүмүүс Занданшатарыг шоолж байгаа ч тэр нүүрсний асуудлыг ярихаа больсонгүй. Өөр хэн ч тэр тухай дуугарахгүй байна шүү дээ
Нүүрсний хэрэг гэдэг чинь тийм амар дуусах асууд�##� биш. Тэрний эсрэг зогссон хүн болгон дарамтад ордог, Занданшатар ч тэгж байгаа байх
Нүүрсний хулгайчид одоо нам дотор ч нөлөөтэй, тэд Занданшатарыг дэмжихгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ тэр бууж өгөхгүй байгаа нь үнэлмээр
Хүмүүс “шоу хийж байна” гэж гоочилдог ч нүүрсний хулгайг гаргаж ирсэн нь Занданшатар гэдгийг мартаж болохгүй
Одоо нүүрсний хэрэг ил гаргах хүн олдохгүй байна. Занданшатар үүнийг тууштай барьж байгаа нь итгэл төрүүлж байна
Занданшатар нүүрсний хэргийг мартсангүй. Энэ бол түүний улс төрийн PR биш, харин амь насаа эрсдэлд оруулсан тэмцэл
Занданшатар нүүрсний хэргийг мартсангүй. Энэ бол түүний улс төрийн PR биш, харин амь насаа эрсдэлд оруулсан тэмцэл
Занданшатар чинь үнэхээр өрсөлдөхгүй гэж үү дээ нэг л итгэхэд хэцүү байна даа яг ийм мөчид татагддаг хүмүүс биш байсан ш дээ
Энэ бол ердөө л тактик байхоо нэрээ татсан дүр үзүүлээд их хур�##� дээр ахиад гарч ирж шоу хийнэ гэдэг нь илт
Хүмүүс итгээд л байна гэхдээ би лав итгэхгүй ээ учир нь энэ хүний �##�хам бүр урьдчилан тооцоолсон байдаг
Amarbayasgalan hurtel shatard hiigdsen bh gej bodoj bna ene buh tohiroo tuiliin ner nuuts baina
Н.Учр�##�ын нэр орж ирсэн гэхээр бүр л сонин болж байна төрийн гурван өндөрлөгийн мөрөөдөл гэдэг ч бодитой л байх даа
Ene bol zugeer ch neg tohiroo bish daraagiin songuuliin togtoltsoog tavij bgaa gej haraad bgaa humuus ih baina
Г.Занданшатарын багийнхан өөрсдөө ч гайхсан гэж сонслоо гэнэт мэдэгдэл гаргаад бүгд дуугүй болцгоосон гэнэ
Bayartsogt hurtel end orj irj bgaa ni sonin daraa daraagiin alban tushaal deer yaaj huvaaj tohiroh geed bna da
Ямар ч л байсан намын даргад нүүрсдийн төлөөллийг сонгож яав ч болохгүй ,мөн цаашлаад ерөнхийлөгчийн сонгуульд мөн адил нүүрсчдийг бүү ойртуул.Хэрвээ ойртуулб�##� жонхуугийн т�##�д ажиллана гээд л бодчих.
Amarbayasgalan yag l dald orood alga bolson shig bna songuuli hurtel garch irehgui bh ni
Ер нь энэ бүх тохироо Ерөнхийлөгчийн өрөөнд хийгдсэн гэдэг нь үнэн бол улс төрийн том наймаа л даа
Энэ хүн үнэхээр намын даргаас татагдсан бол одоо дараагийн зорилго нь Ерөнхийлөгчийн сууд�##� байж таараа
Г.Занданшатарын энэ �##�хам бол түр зуурын зугтэлт дараа нь ахиад дуугарна гэж би итгэлтэй
Amarbayasgalan er ni namdaa oroh nuurgui bolson gj unshij bsan unen bol tgd yamar ch oron zai bhgui
Хэрвээ Учр�##� дарга болвол бүр сонин эргэх байх даа хүмүүсийн итгэл бүр замхарна
Zandanshatar bol toirgiin humuusiig ch araasaa itguulsen hun daa tiim hun amraahgui
Zandanshatar bol toirgiin humuusiig ch araasaa itguulsen hun daa tiim hun amraahgui
ER NUURSIIG GULGAILAH BOLOMJTOI ERH MEDELTEIN TER UEIIN 3 TOM L BA SHUUDEE
Одоо ингээд Амарбаясг�##�анийн нүүрсний хулгай аажмаар нам болно! Хулгайчууд хулгайчыг бариарай гэж хашгирдаг болхоос барьдаггүй л юм байна л даа! Яагаад гэвэл ардын намынхан бүгдээрээ өлөн хулгайчууд!