нийгэмНИЙГЭМНийгэм мэдээ

CU хувьцаагаа буцаан худалдаж авах ч, нээлттэй ХК хэвээр байна

Манай улсын хамгийн олон салбартай сүлжээ дэлгүүрийн нэг CU брэндийг цахим орчинд компанийн хэлбэрээ өөрчилж магадгүй гэсэн мэдээлэл түгсэн. Үүнтэй холбогдуулан олон нийт цахим орчинд “CU дэлгүүрийг татан буулгах нь зүйтэй” гэх мэтээр бухимдлаа илэрхийлж байна.

Тэгвэл тус компанийн ТУЗ-өөс гаргасан шийдвэрийг хүргэе.

“Премиум Нэксус” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчид компанийн нийт хувьцааны 75%-ийг эзэмшдэг болжээ. Ингэснээр Компанийн тухай хуулийн дагуу бусад хувьцаа эзэмшигчдийг хувьцаагаа компанид буцааж худалдахыг шаардах эрхтэй болсон байна.

ТУЗ-ийн шийдвэрээр нэгж хувьцааг ₮350-өөр худалдан авах ба хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг энэ сарын 10-аас ирэх сарын 23-ыг дуустал хүлээж авах аж. Хувьцааны мөнгөн дүнг 12 сарын 30-аас 1 сарын 9-ний дотор байршуулах юм байна.

Энэхүү шийдвэрийг гаргасантай холбогдуулан компанийн хэлбэр өөрчлөгдөхгүй ба Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг нээлттэй хувьцаат компани хэвээр байх аж. Хувьцаа эзэмшигч өөрийн хувьцаагаа худалдах эсэх нь хувьцаа эзэмшигчийн шийдвэр ба худалдах хүсэлт өгөөгүй тохиолдолд “Премиум Нэксус” ХК-ийн хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх юм.

Э.АРИУНТУЯА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button