УЛС ТӨР

МАН тойрог бүр дээр 60 саяар нэр дэвшигчдийн РЕЙТИНГИЙН СУДАЛГАА хийлгэнэ

МАН-аас тойрог бүр дээр нэр дэвшигчдийн рейтингийн судалгаа хийлгэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ нэг тойрогт гарах зардлыг 60 сая төгрөгөөр тооцжээ. МАН-ын төв штабаас судалгааны ажлыг зохион байгуулах аж.

Гэхдээ холбогдох зардлыг тухайн тойрогт намаасаа  нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг хамтран гаргах чиглэл өгсөн байна. Ингэснээр аймаг, нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүд болон шинээр горилогчидтой хамтрах замаар, 60 сая төгрөгийг гаргаж байгаа аж.

Судалгаагаар нэр дэвшигчдээс хэн өндөр рйетингэтэй гарч ирсэн ирсэн нь намаасаа мандат өвөртлөх боломжид илүү ойр очих боломжтой аж. УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдрүүдэд  тойргуудад хэдэн мандат багтаах асуудлыг парламентаар батална.

Одоогоор мандатын тоо эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа хэдий ч МАН-аас нэг тойрог дээр судалгаанд нэрээ багтаах хүсэлтэй 6-12 хүн гарч буйг эх сурвалжууд тодотгож байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх саяхан нэр дэвшигчдээсээ хандив авахгүй гэж зарласан.  Төв нам хандив татахгүйгээр  ихэнх зардлаа нэр дэвшигчид өөрсдөө хариуцах хэлбэр лүү орж буйг гишүүд онцолсон юм.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Дэмий юм хийх юм. Угаасаа энэ намаас 10 хүн гарч чадвал их юм

Зочин
Зочин

Сонгуульд нэг ч төгрөг зарахгүй гээд байсан Хүрэлсүх Топорын сүржин үг яасан бэ.Судалгаа ч гэх шиг .ккккккккккк

ZOCHIN
ZOCHIN

lab ene 76 dotroos 5 hun garbal ih yum .

Зочин
Зочин

MAN iin xulgaichid songuulid tosvoor zardalaa daalgaj bas xulgai xiix gej bainasaitar xyanax xeregtei

МАН
МАН

Мөнгө авахгүй гэсэн худлаа даа

Холбоотой мэдээ

Back to top button