НИЙГЭМНийгэм мэдээ

Улсын хэмжээнд 16 настай 63137 хүүхэд байна

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” Монгол бахархлын өдрийг тохиолдуулан боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн энэ өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 63137 хүүхэд 16 нас хүрч байгаа аж. Тэдний төлөөлөл болж 850 хүүхэд Төрийн ордонд иргэний андгайгаа өргөлөө. 

Ерөнхий сайд Г.Занданшатар иргэний андгай өргөх ёслолд оролцож,16 настнуудад баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр “1924 оны түүхт энэ өдөр Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны замыг сонгож, хувь заяагаа өөрөө тодорхойлсон түүхэн шийдвэр гарган Бүгд Найрамдах Улсаа тунхагласан. Мөн Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн сонголтыг үргэлжлүүлэх шинэ зууны эзэд нь та бүхэн юм” гэв. 

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 23 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү ёслолыг улсын хэмжээнд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй залууст эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зэрэг зорилготойгоор зохион байгуулдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button