Трамп Японы ерөнхий сайдтай ярьж, БНХАУ-тай асуудлыг хүндрүүлэхгүй байхыг уриалжээ
БНХАУ болон Японы харилцаа Тайванийн асуудлын улмаас хурцдаад байгаа. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ хэлэхдээ БНХАУ Тайвань руу дайрвал зэвсэгт хүчнээр оролцоос өөр аргагүй нөхцөл байдал үүсэх боломжтой гэсэн. Үүнийг нь БНХАУ хатуугаар шүүмжилж НҮБ-д хандан, далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоож, иргэдээ Япон руу аялахгүй байхыг уриалсан байгаа.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Ерөнхий сайд Санаэтэй мягмар гарагт /2025.11.25/ утсаар ярьсан юм. Трамп Санаэтэй утсаар ярихдаа БНХАУ-тай үүссэн маргааныг цаашид хурцатгахаас зайлсхийхийг уриалсан байна. Үүнээс өмнө Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй утсаар ярьсан. Тус дуудлагын үеэр Ши Жиньпин Трампт хэлэхдээ Тайванийг БНХАУ-д нэгтгэх нь Бээжингийн алсын харааны гол хэсэг гэсэн юм. БНХАУ Тайванийг өөрийн эзэмшлийн нутаг гэж мэдэгддэг. Мөн Бээжин Тайванийг нэгтгэхийн тулд цэргийн хүч ашиглахаас буцахгүй гэдгээ хэд хэдэн удаа илэрхийлсэн билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.