Японд гадаад ажилтан бэртсэн, нас барсан 6 мянган тохиолдол бүртгэгджээ
Японд гадаад ажилтан ажлын байр дээрээ бэртсэн, нас барсан тохиолдол анх удаа 6 мянга давсан байна. Хүн ам нь хурдацтай хөгширч буй тус улс сүүлийн жилүүдэд ажиллах хүчний хомсдолоо нөхөхийн тулд гадаадаас ажилчид авах нь нэмэгдсэн. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам мэдэгдсэнээр бол 2019 оноос хойш уг тохиолдлын тоо нэмэгдэж иржээ. Тухайн үед энэ тоо 4 мянгаас бага бүртгэгддэг байсан юм.
Тус яамны албан тушаалтан “Аюулгүй байдлын сургалт, харилцаа холбооны алдаа нь нас баралт, бэртлийн өсөлтийн шалтгаан гэж үзэж байна” гэжээ. Тус яам мэдээлснээр 2024 онд Японд 2.3 сая гадаад ажилтан байснаас 6,244 нь ажлаасаа дөрөв ба түүнээс дээш хоног чөлөө авахад хүрэхүйц хүнд гэмтэл авсан эсвэл нас барсан байна. Нас баралт 39 бүртгэгдсэн нь урьд өмнө үзэгдээгүй өндөр тоо юм. Ажилтай холбоотой гэмтэл, нас баралтын ихэнх нь үйлдвэрлэлийн салбарт (2979 хүн) бүртгэгдсэн бол барилгын салбар (1165) удаалсан байна.
Эх сурвалж: Japan Today












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Японд ирж ажиллая гэж бодож байгаа хүн байвал битгий Японд ирээрэй л гэж зөвлөхөөр байна. Сүүлийн үед гадаад хүмүүсийн эсрэг авах арга хэмжээ чанга болсон дээр нь юмны үнэ үнэтэй болсон ч эсрэгээрээ цалин хөлс нэмэгдээгүй. Ер нь л уйтгартай ажил ихтэйн дээр стресс ихтэй улс шүү.
Анх ажил орсон хүн 4сая орчим авна. Түүнээсээ байр хоолоо утас нтр гээд зардлаа төлөөд л сарын сүүлтэй золгоно. Юун мөнгө төгрөг цааш хийх. Тийм боломж гарахгүй шүү. Солонгос нтр л зүгээр байж мэднэ шүү хүмүүсээ.