ДЭЛХИЙ
Японы хиймэл дагуул Гиннесийн номонд бичигджээ

Японы сансар судлалын агентлаг JAXA-гийн хөөргөсөн хиймэл дагуул хамгийн нам өндрийн тойрог замд ажилласнаараа Гиннесийн номонд бүртэгдсэн байна. Цубамэ нэрт тус хиймэл дагуул нь газрын гадаргаас 167.4 км өндөрт амжилттай ажилласан нь ийнхүү хамгийн нам өндрийн тойрогт тооцогджээ. Үүнээс өмнө уг амжилтыг 224 км-ээр тогтоож байжээ.
Сонирхуулахад, олонх хиймэл дагуулууд 600-800 км өндөртэй тойрог замд ажилладаг. 300 км-с багасвал хэт нам өндөр хэмээн нэрлэдэг юм. Ийм өндрөөс буулгасан зураг маш сайн нарийвчлалтай гардаг давуу талтай.
Х.ЭРХЭС





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.