Нийгэм мэдээ
Энэ сарын 12-ноос Улаанбаатар-Хатгал тосгон чиглэлд зорчигч тээврийн автобус явж эхэлнэ
ХХ79 чиглэлийн дугаартай “Улаанбаатар хот-Хөвсгөл аймгийн Хатгал тосгон” чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаанд зогсоосон байсан бөгөөд уг чиглэлийн үйлчилгээг сэргээхээр болжээ.
АТҮТ-өөс мэдээлснээр "Улаанбаатар хот-Хөвсгөл Тариалан-Хөвсгөл Хатгал тосгон-Улаанбаатар хот" чиглэлд энэ сарын 12-ны өдрөөс хот хоорондын автобус явж эхэлнэ.
Зорчигч тээврийн автобус Улаанбаатар хот талаас Драгон зорчигч тээврийн төвөөс Баасан, Ням гарагт 10:00 цагт, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос 07:30 цагт хөдлөх юм байна. Тарифын хувьд том хүн 88,400, хүүхэд 44,200 төгрөг төлж зорчих аж.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.