Нийгэм мэдээ

Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд тандалт хийж бензин, түлш хууль бусаар борлуулахаар зар байршуулсан 20 фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг тодорхойлжээ. Үүнээс батлагдсан 12 зарын дагуу өнгөрсөн шөнө /2025.12.05/ шалгалтын ажиллагаа явуулж нийт зургаан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал ХУД-ийн 8 дугаар хороонд кроун маркийн автомашинтай иргэн “Б” 100 литр АИ92 бензинийг литрийг нь 5500 төгрөгөөр зарж байсныг тогтоожээ. Мөн дизель түлш нөөцөлж, гар дээрээс дуудлагаар зарж байсан тус бүр таван зөрчлийг илрүүлсэн байна. 500 литрээс 3 тонн хүртэлх дизель түлшийг портер, бонго, забрушка маркийн автомашинд тээвэрлэн борлуулах гэж байсныг баримтжуулан Баянзүрх, Хан-Уул, СХД-ийн цагдаагийн газрын харьяа газруудад шилжүүлжээ. Түлшийг литр тутмыг нь 4000 орчим төгрөгөөр борлуулж байсан байна. Шатахуун нөөцөлж, шагаар зарж байсан иргэдийг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм байна. Хуульд тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон юм. Хэрэв хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог. Зөрчлийнтухай хуулийн 7.14 заалтын 3.3 дахь хэсэгт жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Yadag ymbe oor zvvl holiogvi bol yadag ym benzin oldohgvi ved aban shvv dee bi Bas duudaj abjil baisan bagnuuraas garaad nalaih ulaanbaatar 2-iin dund benzingvi bolzon zamd zarahgvi baisan uchir zar fes uhaj baigaad zalgaad olson duhaan ved ymar vnetein chuhal bish gertei harih amid vldeh chuhal baisan ymdaa naad hvmvvsee yabuulaa nad shig neg hvnd dus hvrgej amid vldeh bolomj ogoh ym belvv

Холбоотой мэдээ

Back to top button