Э.Цэндбаатар 22.00 цагаас сонирхогчдын боксын дэлхийн аваргын тэмцээнд тулалдана
МУГТ Э.Цэндбаатар өнөөдөр Дубайд ээлжит тулаанаа Улаанбаатарын цагаар хийх гэж байна.
Тодруулбал, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болж буй Олон улсын боксын холбоо (IBA)-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээн энэ жил түүхэн дэх хамгийн өндөр 8.32 сая ам.долларын шагналын сан-тай зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Монгол Улсаас зургаан боксчин өрсөлдөж байгаа бөгөөд тэдний дундаас хамгийн туршлагатай тамирчдын нэг, МУГТ Э.Цэндбаатар өнөөдөр дараагийн тойргийн тулалдаанаа хийхээр болсон байна.
Э.Цэндбаатар 60 кг-д тулалдаж буй бөгөөд өмнөх тулаандаа давуу ялалт байгуулж, жингийнхээ шилдэг өрсөлдөгчдийн тоонд багтан үргэлжлүүлэн тулалдахаар болсон. Түүний хурд, техникт тулгуурласан өнгөрсөн тулаанууд олон улсын шинжээчдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.
- Жингийн алтан медальтан – 300,000 ам.доллар
- Мөнгө – 150,000 ам.доллар
- Хүрэл – 75,000 ам.доллар шагнал хүртэх боломжтой. Энэ нь сонирхогчдын боксын түүхэн дэх хамгийн өндөр шагнал бөгөөд дэлхийн шилдэг боксчдын өрсөлдөөн оргилдоо хүрээд байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэндээ 03 цагийн үед Казакстаны 21 оны Дэлхийн мөнгө 22 оны Азийн мөнгө Бразилын олимпт амжилттай оролцсон сайн тамирчинтай тулалдана гэж харагдсан даа
Ямар тү гээр гарах юм бэ
Бахархал минь шүү