Улс төрийн халуун сэдэв

Сайд нарт өгсөн Н.Учралын СЭРҮҮЛЭГ

Н.Учрал УИХ-ын даргын индэр дээрээс Г.Занданшатарын танхим дахь сайд нарыг парламентын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, чуулгандаа суухыг үүрэгдлээ. Спикер болсноос хойших энэ үйлдэл нь харьцангуй содон тусч байгаа юм. Учир нь тэр УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга. ҮАБЗ-ийн нэг ба төрийн тэргүүнийг орлох зохицуулалттай өндөр статуст оччихоод байна.

Очихдоо Г.Занданшатарт "Засгийн газрыг чинь спикерийн ба намын даргын үүднээс тогтвортой байхад анхаарна" гээд ам шүд алдчихсан. Үүнд нь ч эртнээс хэдэн талд зэрэг ажиллаж явсныг мэдэх Г.Занданшатар уулгамч хүүхэд аятай итгэсэн юм. Ингэж тэд итгэлцлэл үүсгэсэн.

Гэтэл спикер асан Д.Амарбаясгалан ер нь нэг Л.Оюун-Эрдэнийн танхимд сэтгэл дундуур байгаагаа сайд нарыг нь чуулганы индэр дээрээс загнаад илэрхийлчихдэг, тийм атмосферыг тогтоочихсон юм. Жишээ нь, Ж.Энхбаярын барьж орж ирсэн хуулийн төслүүдийг Д.Амарбаясгалан хэлэлцүүлэх нөхцлийг нь ч бүрдүүлдэггүй байв.

Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төсөл бүрийг бөөн шүүмжлэл рүү түлхэж, "Сайд нар нь хаана байна аа" гэж чуулганы танхимаар нэг гөвшиж орхидог байлаа. Аминдаа л амь санаа нэгтэй байхаар Л.Оюун-Эрдэнэ тооцож, түүнийг 2024 оны сонгуулийн дараа спикерээр томилуулсан хэрэг шүү дээ. Яг ажил явахаар далдын нэг "таарамж муутай ёрын хүчнүүд" нь ингэж мөргөлдөөд, нэгнээ хөөрхөн чадасхийгээд, чимхэсгээд байсан нь тэр.

Энэ байдлыг ер давтахгүй байх боломжийг тооцож, Н.Учрал, Г.Занданшатар нар нэгэндээ одоо цагт, ирээдүй цагт өгч чадах бүхнээрээ найр тавьсан харагддаг. Гэхдээ таашгүй. Ж.Чинбүрэнгийн суудал дээр Д.Болд гэгч орон тооны бус зөвлөх нь суусан асуудлыг Н.Учрал чуулганы танхимд ярихдаа "Төлөөлүүлэх хүнээрээ төлөөлүүлээрэй" гэж гөвөөд өнгөрсөн.

Гэвчиг бодит байдал дээр Н.Учралыг Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллах хугацаанд түүнийг дагасан зөвлөх нэртнүүд тус яамаар дүүрэхчүү юм болсон гэдэг. Бүр яамных нь газар, хэлтэс бүрд нь нэг зөвлөх нэртэй Н.Учралыг дагасан нөхөр давхиж ирээд, баахан дүрэмдэж, үдэш оройгүй ажлаар дарж, сахилгын шийтгэл бичих зэргээр асар удаан самарсан.

Харин Н.Учрал засгаас явснаар яам нь жаахан амирлаад байгаа гэх. Тийм хүмүүстэй атлаа Н.Учрал чуулганы индэр дээрээс Ж.Чинбүрэнг загнаж чадсан л байгаа юм. Дотор нь байсан, тэгээд гарч ирсэн хүн яаж тоглолт хийхээ хүртэл ингэж сайн тооцож чадаж буй.

Тэр бас өчигдөр "Би сайд байхдаа чуулгандаа суудаг байсан" гэж хэллээ. Ер нь Н.Учрал ажил хэрэгч. Сайд нарын муу байгааг тодотгохдоо "Одоо нээрээ арай дэндлээ, ач холбогдолтой хууль оруулж ир" гэчхэж байна. Ер нь Г.Занданшатарын танхим дахь сайд нар Л.Оюун-Эрдэнийн танхимаас үлдэхээр, шинээр орж суух гэж хамаг тамираа барчихсан, одоо жаал духныхаа хөлсийг арчиж яваа, сул хүмүүс байгаа нь үнээн.

Сайд нарын бас нэг үнэн нь, Г.Занданшатарын танхимын ажлыг нугалж өгөх туйлын хүсэл гэж алга.

Ухаандаа Б.Батцэцэг л гэхэд захирагдах ёстой танхимын тэргүүн нь суусаар атал бүх гадаад бодлогын том агуулгаа төрийн тэргүүнд аваачиж наасаар, хэдэн ЗГ дамжлаа. Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нар бас цүнхтэй мөнгөө тийш л сарвайж, тэндээс сайдын суудлаа баталгаажуулж байна.

Эрх биш төрийн аж ахуйн ажил авсан хүн тул Г.Занданшатар үс нь салмайчхаад ажлаа явуулах гээд зууралдаад байдаг. Сайд нарын манлайлал, ажил нугалдаг байдал зэрэг нь улам муудсаар байна. Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө төлөө эргэн тойрноо маш сайн ажиллуулж чаддаг байсан бол Г.Занданшатар тэднийхээ хүслийг биелүүлэх гэж ядарсан дүр л болчхоод сууж байна.

Ийм орон зайн дээр Н.Учрал Г.Занданшатарын танхимын сайд нарт намын даргын хувиар ч, спикерийн зүгээс ч сэрүүлэг өгч байгаа нь зөв алхам. Аа харин яг лавшруулж, муу санаалж харвал засгаа баадуудсаар бүр суллачихаж чадах эрхийг тэр хоёр зэргээр атгаж байгаа хүн. Тиймээс "Заа, нээрээ сайд нар арай дэндлээ" гэдэг түүний үг содон тусч байгаа юм.

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улс орны ажил хийж байгаа нэртэй мөртлөө үнэндээ бие биенээ шоудаад байдаг нь үнэхээр залхмаар болжээ, иймэрхүү тоглолт хийж суухын оронд ажлаа хийсэн бол дээр байлгүй юу, иргэд биднээр даажигнасан юм шиг санагддаг

Зочин
Зочин

Засаг гэдэг юм нь бүр арчаагаа алдаад сайд нар нь хаашаа харж ажиллаад байгаагаа ойлгохоо больсон юм шиг, хэн нь ямар үүрэгтэйгээ ч ялгахаа байгаад иргэд бидэнд л гай болоод байх шиг

Last edited 2 Минут Өмнө by Зочин
Зочин
Зочин

Zandan shatar ch bas neg l sul doroi huni dur haragdaad bna, tanhimdaa ch hatuu ajilluulj chaddaggui, araas ni buh said nar durd togloj bga met sanagdaj bna

Зочин
Зочин

Иймэрхүү индэр дээрээс жүжиг тавиад байхаар ард түмэн бүр итгэлээ алдаж байна, үнэхээр ажил хэрэгтэй бол кабинетин дотроо асуудлаа шийдэх ёстой биз дээ, шоудахаас өөр юм мэдэхгүй бололтой

Зочин
Зочин

Ene humuus bugd neg negniihee aldaa deer togloj ner hundee avrah gj oroldoj bgaa, gehdee uls orniig ingej udirddaggui shde, ajil hiihed undesnii interes gej yum bh yostoi

Зочин
Зочин

Н.Учрал өөрөө өмнө нь яам тамгаа зөвлөх нэртэй нөхдүүдээр дүүргэчихсэн хэрнээ одоо хүн загнаад зогсож байгаа нь үнэндээ инээдтэй, улс төрчид ийм хоёр нүүртэй байхаар яаж итгэх вэ дээ

Зочин
Зочин

Uls turd medleg chadvargui humuus orood irheer zuvhun alban tushaalaa l boddog, ard tumnii amidral yamar bga n ogt hamaagui, tuunees bolj hel am bolj bgaa yed ch ted yagaad ch uurchlugdduggui

Зочин
Зочин

Сайд нар нь бүгд сул байна гэж ярьдаг мөртлөө өөрсдөө тэднийг томилсон хүмүүс нь л асуудлын эх үүсвэр, улс орныг удирдах чадваргүй байж дандаа бусдыг буруутгадаг

Зочин
Зочин

Batcceceg gej hun ni udur bur gadaad ruu guigeed bna, ene chin ulsiin bodlogo gj yvah uu, ymar negen hyanalt zohitsuulalt baihgui bolson met sanagdaj bna

Зочин
Зочин

Өчнөөн жил улс төр хийгээд байж мэргэжлийн засаг байгуулж чадахгүй, нийтээрээ жүжиг тавьсан хүмүүс шиг харагдаад ард түмний итгэл улам хөсөр байна

Зочин
Зочин

Ichmeer yum aa, said nar n ajilaa hiihgui bolhoor spiker n iluu duu gargaad surguuliin bagsh shig zagnana, ene chin uls tord yavah soyol uu esvel amia tsoohon avrah show uu

Зочин
Зочин

Учралын яамнаас гарсан даруйд жаахан амарсан гэдэг нь ямар удирдлага явж байсан нь ойлгомжтой, тэгсэн мөртлөө бусдыг шүүмжилж байгаа нь бүр доромжлол шиг сонсогдож байна

Зочин
Зочин

Uls oron ydaj neg udur ch gsn togtvortoi baih heregtei bj baihad ed nar dunduur ni oorsdoo zodoldood, ajlaa yavahgui bolgoj bga n haramsaltai bas uur hurgeed bna

Зочин
Зочин

Сайд нар нь сул байна гэдэг нь үнэн, даанч сул болгосон хүмүүс нь өөрсдөө улс төрийн тоглолт хийгээд иргэдийг хуурсаар суудаг, эцэст нь хохирдог нь бид л болдог

Зочин
Зочин

Zasgiin gazar gj nerleed bhin orond zugeer neg PR studio bolj huvirsan yum shig, hun bolgon said bolood show hiij bga, ajliin ur dun gej bhgui

Зочин
Зочин

Энэ улс төрчид хэзээ ч хариуцлага хүлээдэггүй байж дандаа бусдыг зааж загнадаг, ингэж ажлын хариуцлага ярьж байгаа нь харагдахын төдий жүжиг л юм шиг

Зочин
Зочин

Uchral said bhdaa hiisen ajlaa martchihsan yum shig odoo l hun zagnaad hun shuumjleed ih uur hun bolj haragduulj baina, tiim bol uuriin holbogdoh asuudlaa ehleed shiideesei

Зочин
Зочин

Гадаад бодлого хүртэл дураараа явж байгаа нь үнэхээр ноцтой, нэг хүн юу хүснэ тэрийг нь хийдэг асуудал ийм түвшинд очсон гэж бодохоор аймаар санагдаж байна

Зочин
Зочин

Chinzshatar gj hun ajlaa yavuulah gj zutgeed bga gehdee hajuud ni suuj bgaa said nar ni ch hamaa alga, buh yum neg hund daragdaad bgaa n utgagui

Зочин
Зочин

Энэ хүмүүс бүгд өөрсдийн амбицаа дээгүүрт тавьж улс орны ажлыг орхигдуулчихсан, ингэж толгойгүй болсон мэт ажиллавал ямар хөгжил гарах вэ дээ

Зочин
Зочин

Ene zasgiin gazar ch yostoi toglolt bolj huvirsan bna, hun bolgon uuruu l lag haragdah gj zutgeed, harin irgediin amidral yer ni hezee saijrah gj bna

Зочин
Зочин

Сайд нар суухгүй байна гэж уйлахын оронд ажил үүргийн хуваарийг нь тодорхой болгож хариуцлага тооцдог системтэй болгох хэрэгтэй, одоо бол бүх зүйл хийсвэр шоу

Зочин
Зочин

Ene bol yostoi turiin ajil bish, social deer show hiij bui influenceruudiin style bolj, ulsiin undsen ajil hotsorson, uunees bolj hogjil zogsson ch bailaa

Зочин
Зочин

Хүмүүсийн дунд итгэл үнэхээр унасан, ийм хоёр нүүртэй улстөрчид дээр чинь яаж дахин итгэж саналаа өгнө гэж бодож байгаа юм бэ, бодитой өөрчлөлт огт алга

Зочин
Зочин

Uchral bol zugeer l marketing sain hiideg hun, ajilladag hun bish gj oilgomjtoi bolson, tegehed odoo ih tom duugardag ni zugeer l onoog avah gej bga helber

Зочин
Зочин

Хууль санаачлах гэхээр хэн ч дэмжихгүй, дэмжсэн ч хэрэгжихгүй, иймэрхүү системтэй байхад сайд нар нь сулархаас яах вэ, бүгд л нэг нэгнээ хорлох санаатай

Зочин
Зочин

Said narin zarim ni zugeer l suudaldaa naaldsan humuus, yamar neg ch husel zorilgo bhgui, iim bhad uls oron yaj uragshlah ve gj asuuhad hurtel aimar

Зочин
Зочин

Нэгнийхээ сул талыг ашиглаж өөрөө хүчтэй харагдах гэсэн улс төр ийм хэмжээнд хүрснийг харахад үнэхээр гутармаар санагдаж байна

Зочин
Зочин

Uchral ch gesen uuruu zuvluh gej ner tavisan huneeree yam tamgaa duurgesen bj odoo humuusiig zagnaad yavah ni neeree hudlaa haragdaj bna, ard tumen iim yumand itgehgui

Зочин
Зочин

Энэ улс төрчид бүгд ард түмний дээгүүр тоглож байгаа мэт, ажил явахгүй байгаа нь тэдний өөрсдийн тоглолттой холбоотойг мэдсээр байж жүжиглээд суух нь улам дургүй хүргэнэ

Зочин
Зочин

Zandan shatar gej hun said naraa udirdaj chadahgui bj zuger l hund baih gej zutgeed bga, turd hatuu gar baihgui bol zugeer l ene tur iim boltol unana

Зочин
Зочин

Хэн ч ямар нэг үр дүнтэй ажил хийдэггүй хэрнээ индэр дээрээс баахан сүржин үг ярьдаг нь үнэхээр залхмаар, улс төрчид үйлдлээрээ харуулах цаг болсон

Зочин
Зочин

Uls ornii ajil gedeg chin neg hunii PR bish, harin bugdeeree neg zugd harj ajillah yostoi, getel ed nar bugd uursduu l garch haragdah geed bna

Зочин
Зочин

Одоо бүр сайд нар юу хийхээ өөрсдөө ч ойлгохоо больсон, томилгооны хөөцөлдөөнд орж жинхэнэ ажлаа умартсанаар улс орон хохирсоор байна

Зочин
Зочин

Ene bol neeree daraagiin songuuliin show oo beldej bgaa ajil shig, humuusiin anhaarlaa tatah gej bga bolohoos uur yu ch bish, uls oron hohirood uldene

Холбоотой мэдээ

Back to top button