Нийгэм мэдээ

"Москва нулимсанд дургүй" киноны гол дүр Вера Алентова 83 насандаа таалал төгслөө

Зөвлөлт Холбоот Улс болон ОХУ-ын театр, кино урлагийн нэрт төлөөлөгч, Ардын жүжигчин Вера Валентиновна Алентова 83 насандаа таалал төгссөн тухай Москва хотын Пушкины театраас мэдээллээ.

Вера Алентова нь 1942 оны 2 дугаар сарын 21-нд ОХУ-ын Архангельск мужийн Котлас хотод төрсөн бөгөөд Москвагийн Урлагийн Театрын дээд сургуулийг төгссөн юм. Тэрээр кино, театрын урлагт олон арван жилийн турш идэвхтэй уран бүтээл туурвиж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ.

Түүнийг дэлхий дахинд алдаршуулсан бүтээл бол 1980 онд бүтээгдсэн, Оскарын “Шилдэг гадаад хэл дээрх кино” шагнал хүртсэн “Москва нулимсанд итгэдэггүй” уран сайхны киноны гол дүр юм. Уг бүтээлд бүтээсэн Катерина Тихомировагийн дүр нь түүний уран чадвар, эмэгтэй хүний тэсвэр хатуужил, хүчирхэг зан чанарыг тод томруун харуулсан хэмээн үнэлэгддэг.

Вера Алентова нь мөн “Время желаний”, “Завтра была война”, “Ширли-Мырли”, “Зависть богов” зэрэг олон кинонд амжилттай тоглож, театрын тайзнаа ч олон арван дүр бүтээжээ. Түүний урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, ОХУ-ын Ардын жүжигчин цол болон төрийн дээд шагналуудыг хүртээсэн байдаг.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж

Москва слезам не верит гэдэг Орос хэлц үг. Монголоор ахул " Москва зовлон мэддэггүй " гэсэн утгатай. Киноны ийм нэрийг шал буруу, муухай бялдууч маягаар орчуулсан байдаг. Энэ хэлц үгийн тайлбар нь Орос хэлээр байдаг.

Төрболд
Төрболд

Москва нулимсанд итгэдэггүй гэж байгаа юм шүү.

Зочин
Зочин

Тийм шүү

mongol
mongol

Амьдрал нулимсанд дургүй гэж орчуулна, chatchpt буруу орчуулдаг

Иргэн
Иргэн
Reply to  mongol

Москва гэдэг үг орос нэрэн дээр нь бдаг л даа.

Эх хэлээ хамгаалъя
Эх хэлээ хамгаалъя
Reply to  Иргэн

Орчуулгыг үг үсэг хөөх биш, утга агуулгыг нь бодолцож эх хэлнээ буулгасан нь зөв

Зочин
Зочин

Москва, амьдрал аль нь зув юм бол. Орос утгаараа бол миний ойлгож байгаагаар Москва хотод амьдрахад тийм ч амар биш, ялангуяа орон нутгаас том хотод ирээд амьдралаа эхлуулэхэд нилээд тувугтэй, уйлах тохиолдол гардаг болохоор Москва гэсэн байх. Гэхдээ амьдрах гэж зутгэж байна! Тэгэхлээр амьдрал.

Зочин
Зочин

Аль дивангарын мэдээллийг ёоооо
Хэлтэй хүмүүс байтугай хэлгүй хүмүүс нь ойлгоод удаж бнаштээ

Эх оронч монгол
Эх оронч монгол

Еэ! Хөөрхий!

Шударга иргэн...
Шударга иргэн...

Түрэмгийлэгчдийн боолууд мэдэмхийрч байх шив!

Зочин
Зочин

Яг орос хэлээр орчуулвал Москва нулимсанд дургүй гэж орчуулна.Манайхан л амьдрал нулимсанд дургүй гэж орчуулсан

Зочин
Зочин
Reply to  Зочин

Махчилж орчуулбал "Москва нулимсанд итгэдэггүй" нь зөв ч агуулгаараа "Амьдрал нулимсанд дургүй" гэдэг нь оносон ч байж магадгүй.

Зочин
Зочин

Гүнээ харамсаж бна.Дараа төрөлдөө Монголд миний дэргэд хүн болж төрөөрэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи тэр сайхан амьтныг бас тамлах уу

Зочин
Зочин

Москва нулимсанд итгэдэггүй гэж орчуулна
Ямар эргүү нь угаасаа энэ киног Амьдрал нулимсанд дургүй гэж орчуулсан байнаа?!

Холбоотой мэдээ

Back to top button