АНУ болон Японы батлан хамгаалахын сайд нар хамтдаа дасгал хийжээ
Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми АНУ-д айлчилж байгаа юм. Тэгвэл Коизүми пүрэв гарагт /2026.01.15/ АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсеттэй цэргүүдийн хамт дасгал хийсэн байна. Энэ нь хоёр улсын хүчирхэг харилцаа, холбоог харуулах зорилготой байсан гэж эх сурвалжууд үзэж байгаа юм.
Хоёр улсын батлан хамгаалахын сайд хэлэлцэж, довтолгооноос сэргийлэх болон хариу арга хэмжээ авах чадамжаа нэмэгдүүлэх тал дээр тохиролцжээ. Коизүми Хэгсеттэй уулзсаныхаа дараа “АНУ, Японы холбоо бат бэх хэвээр бөгөөд хоёр улс нягт хамтран ажиллаж байгааг баталгаажууллаа” гэж хэлсэн байна. АНУ Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилготой хэвээр гэдгээ Хэгсет илэрхийлжээ.
Хэгсет “Бидний зорилго бол хийж буй ажлаа үргэлжлүүлж, боломжит бүх байдлаар харилцаагаа бэхжүүлэх” гэсэн юм. Мөн тэрбээр Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн батлан хамгаалахын салбартаа зарцуулах төсвийг нэмэх шийдвэрийг сайшаасан байна. Япон улс батлан хамгаалахын чадавхи болон харилцаа холбоогоо бэхжүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж Коизүми Хэгсетэд хэлсэн аж.
Эх сурвалж: Japan Today












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.