Н.Тавинбэх 10 аймгийн ДЦС-тай болох төслийг атгаж, зөвлөхдөө 7 тэрбумыг займчуулан өгсөн гэх АТГ-ын үндэслэл
БНСУ-аас 40 жилийн хугацаатай 148.7 сая долларын зээл авч 10 аймаг төвийн дулааны станцтай болох мөрөөдөл 2019 оноос эхэлсэн. Гэтэл энэ төсөлд Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогджээ. Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Үүнтэй холбогдуулан /2026-01-14/-ний өдөр ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нарыг баривчилж, эхний ээлжид 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. АТГ-аас 21 газарт нэгжлэг хийж Н.Тавинбэх нарын хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх олон тооны үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлүүдийг хураан авчээ. Мөн дээрх хэрэгт холбогдуулан Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Нямаа, нарыг шалгаж байна. Энд нэр дурдагдаад буй хүмүүс Н.Тавинбэхийг сайд байх үед Эрчим хүчний салбарын өндөр албан тушаалд томилогджээ.
Мөн эхнэрийнхээ үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжээр ган голтой хөнгөн цагаан утас нийлүүлэх, нийтдээ 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон Зам, тээврийн яамны ТНБД Б.Насантогтохын гэрээс 350 сая төгрөгийн валютыг хураан авч, хамаарал бүхий нэг хүний хамт баривчилсан байна.
Хэргийг эхнээс нь хөвөрдье...
10 аймгийн ДЦС-тай болох төслийн гүйцэтгэлээс мөнгө завшсан байж болзошгүйгээр баривчлагдсан гурав

“...Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээг БНСУ-ын “Эксим банк”-ны эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148,7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулсан байна...”
Өдгөө “Эксим банк”-тай байгуулсан гэрээний зээлийн хүүд нийтдээ 605 мянган ам.долларыг одоогийн байдлаар төлөөд байна.
Улмаар Эрчим хүчний яамнаас 2019 онд дээрх төслийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас хоёр/ KDHEC, KDHC/ , Монголын нэг /Грийн энержи интернэшнл/ гэх ААН-үүд есөн сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан байгаа юм. Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, мөн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан байхад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зөвлөх үйлчилгээний” гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2,6 сая ам.доллароор нэмэгдүүлж, үүнээс 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д гаргуулан өгсөн байна.
"Грийн Энержи Интернэйшнл" ХХК 2018 онд байгуулагдсан, 2023 оноос П.Товуудоржийн дүү П.Даваадоржийн нэр дээр бүртгэлтэй.

Ашиглалт болон засвар үйлчилгээ, Зөвлөх үйлчилгээ, Инженеринг, Төслийн менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН болж таарч байна. Дүү П.Даваадорж нь УБЦТС ТӨХК-д ажиллаж байсан гэхээс өөр түүхгүй.
Харин П.Товуудоржийн хувьд, 2020-2021 онд Эрчим хүчний сайдын зөвлөх, 2022 оноос одоог хүртэл Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар ажиллаж байна. ХОМ-ээс нь харахад,
- Өөрийн орлого: 194 сая
- Гэр бүлийн орлого: 78 сая
- Нэг орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай: 428 сая
- Lexus, ES 300- 1- 45 сая
- Хурдан удмын 15 адуутай: 150 сая
- Хадгаламж: 496 сая
Уг нь П.Товуудоржийг Эрчим хүчний яаманд эгүүлэн авч ирэх талаарх яриа салбарынхны дунд байсан ч хуулийн байгууллагынхны овоо хараанд дүүтэйгээ хамт ороодхов.
Мөн Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Нямааг уг хэрэгт холбогдуулан гадуур шалгаж буй. Түүний хувьд /2017.12.05/-ны Засгийн газрын хуралдаанаар өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн. Өдгөө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөхөөр ажиллаж байна.
Н.Тавинбэх. 2022 оноос 2025 оны сүүл хүртэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Г.Занданшатар Ерөнхий сайд болуутаа түүнийг ЭХЯ-ны ТНБД-ын албан тушаалаас нь чөлөөлж, "ТЭЦ-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Засгийн газрын БЭТ-өөр томилж байв. Улмаар БЭТ-өөс буулгаж, “ДЦС-4” ТӨХК-ийн захирлаар томилоод байв.
2022 оноос 2025 оны сүүл хүртэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Г.Занданшатар Ерөнхий сайд болуутаа түүнийг ЭХЯ-ны ТНБД-ын албан тушаалаас нь чөлөөлж, "ТЭЦ-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Засгийн газрын БЭТ-өөр томилж байв. Улмаар БЭТ-өөс буулгаж, “ДЦС-4” ТӨХК-ийн захирлаар томилоод байв.
Тэрбээр эл салбараас тендер авдаг “Багануур энерги” гэх компанийн “нууц ноёнтон”. Учир нь, тус компанийн Ерөнхий инженерээр эхнэр С.Мөнхжаргал нь, Ерөнхий нягтлан бодогчоор төрсөн дүү Н.Намуунбэх нь ажиллаж ирсэн намтар бий. Гэхдээ Н.Тавинбэх хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан удаагүй.
“Багануур энерги” ХХК нь:
- Багануур дүүрэг дэх Тэмүүлэл зуслангийн цахилгаан хангамжийн тендерт 513 сая
- Төв аймгийн Мөнгөнморьт суманд Эрчим хүчний дэд станц барих тендерт 74 сая
- Баянголын гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах техникийн тендет 6.7 тэрбум /Багц 3.2- 1.2 тэрбум төгрөг/
- Хэнтийн Цэнхэрмандал сумын Шинэ суурьшлын бүсэд цахилгаан дамжуулах агаарын шугам татах, хашаа бүрийг шитжүүлэх тендерт 50 сая
- Чингэлтэйн XVIII хороо буюу VII буудлаас хойших Яргайтын 6-9, 23-43 дугаар гудамжинд гэрэлтүүлэх тавих тендер 167 сая
- Дорноговийн Эрдэнэ сумын Бүрдэнэбулаг бөөрний сувилал хүртэл 10/0.4кВ-ын 24.3 км цахилгааны шугам татах тендерт 1.0 тэрбум
- Замын-Үүд суманд Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Засгийн газрын 26.6 сая ам.долларын Логистикийн төвийн төсөлд гүйцэтгэгчээр оролцсон.
АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал,
- Өөрийн орлого: 2020 онд 111 сая, 2023 онд 38 сая
- Гэр бүлийн орлого: 2020 онд 98 сая, 2023 онд 50 сая
- Орон сууц: 2020 онд 235 сая, 2023 онд 199 сая
- Тээврийн хэрэгсэл: 2020 онд автомашингүй,
- Мал: 2020 онд 464 сая /Адуу-533, Үхэр-139, Хонь-1580, Ямаа-220/, 2023 онд 656 сая /Адуу-610, Үхэр-480, Хонь-1600, Ямаа-300/
- Газар: 2020 онд 21.5 сая, 2023 онд 29.5 сая
- Хадгаламж: 2020 онд 60.7 сая, 2023 онд 225 сая
- Зээл: 2023 онд 145 сая
- Авлага: 2020 онд 270 сая
ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, түүний дүү П.Даваадоржийг эхний ээлжид 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. Хугацаа нь энэ сарын 16-ны шөнө дууссан. Үргэлжлүүлэн хорих эсэхийг Дүүргийн эрүү иргэний анхан шатны тойргийн шүүх шийднэ.
Сэжигтнээр дуудагдсан Эрүүгийн хуулийн зүйл ангийг тодруулбал,
Эрүүгийн хуулийн 22.1.2 Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.10.1 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих: Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АТГ-аас Эрчим хүчнийхнийг онилсон хоёр дахь хэрэг...
-Гэрээс нь 350 сая төгрөгийн гадаад валют олдож, баривчлагдсан Зам, тээврийн яамны ТНБД Б.Насантогтох-

Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн Шинэжинст суманд баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техник нөхцөл олгуулах хүсэлтийг баталж, 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдөр өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжээр ган голтой хөнгөн цагаан утас нийлүүлэх, нийтдээ 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон байна. АТГ-аас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгжлэгийн ажиллагаа явуулахад Б.Насантогтохын гэрээс болон хамаарал бүхий этгээдийнх нь гэрээс нийтдээ 350 орчим сая төгрөгийн гадаад валютыг хураан авч, баривчилсан. Мөн хамаарал бүхий нэг этгээд цуг баривчлагдсан гэх мэдээлэл байна.
Б.Насантогтохын хувьд, Н.Тавинбэхийг сайд байх үед буюу 2020-2022 онд Яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж, сайд нь буумагц Эрчим хүчний яамны газрын даргаар хоёр жил гаруй ажиллаж, өдгөө Зам, тээврийн яамны ТНБД хийж байна.
Хамгийн сүүлд буюу 2024 онд АТГ-д мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,
- Өөрийн орлого: 69 сая
- Гэр бүлийн орлого: 57 сая
- Хоёр орон сууцтай: 582 сая
- Хонь-140, Үхэр-56- 49 сая
- Эзэмших гэрчилгээтэй хоёр газартай: 4.3 сая
- Хадгаламж: 291 сая
- Авлага: 180 сая
- Зээл: 200 сая
Түүнийг Эрүүгийн хуулийн 18.6.1, 22.1.2-дахь хэсэгт заасан үндэслэлээр шалгаж байна.
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Үргэлжлэл бий...












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТАВИНБЭХИЙГ ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭГДДЭГ. ТЭГВЭЛ ХҮРЭЛСҮХ МӨН ХОЛБООТОЙМ БАЙНА. ЭНЭ ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР АРД ИРГЭДЭЭ БОДДОГГҮЙ. ХАМГИЙН ЭХЛЭЭД Л ТЭНДЭР АЛБАН ТУШААЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЭД ХӨРНГӨ МӨНГӨ ГАДААД УЛСУУДЫН САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ОҮҮ АӨӨӨЛЬ ХЭЗҮЙНЭЭ ХАМРАА ШАААЧИХСАН ХУЁЦАН ОРООЦОЛДЧИХСОН БАЙДАГ ШУНАЛЫН МУУ ДЭВ БУЗРУУД ХҮРЭЛСҮГИЙГ БАС ТОЙРСОНГҮЙ. НЕФТЬ ДОРНОГОВЬД БАРЬЖ БАЙНА 100% ХАНГАНА ГЭСЭН ЧИНЬ ОДОО 50% БОЛЧИХСОН НААЖ ЯВНА. ДЭЭРЭЭС НЬ БАС ТҮҮХИЙ ЭДИЙХ НЬ НӨӨЦ БАРАГ ДУУСЧ БАЙНА ГЭЖ БАЙХАВ ...МУУ ЁРЫН ЭЛБЭГДОРЖИЙН ОРООЦОЛДСОН ГЭМТ ХЭРЭГ, Н.ЭНХБАЯР СЭЛМЭН БАЙШИН, БАГАБАНДИ ЭРДЭНЭ СУМЫН АЛТ ГЭЭД ОДОО ЮУ Ч ГЭЖ ХЭЛЭХЭВ ДЭЭ....ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ
Пять дeсать чeрнeль минь мөнгөн морьтынхоо газар тариалангиин талбай дахь газартаа мөнгөө булчихгүй дээ юун гэнэ юм
50 бэх ч яахав. ..их далдганасан аа санагтүн. Эрчим хүчний булхай гэвэл тэр чигээрээ Ёойжоо шдэ. Хэнд хэдийг өгч 28 он хүртэл сайд хийхээр тохиров...гээд л ухвал ДАЛАЙ ...ДАЛАЙ
Чойжилсүрэнгээр дамжсан мөнгө байгаа бол шалгах хэрэгтэй. Сайд нь Чойжилсүрэн байгаа тул сэжиглэх ёстой.
ene Nyamaa gej ELF COIN gargahad gar biy orolcson hvn shv, 1 founder amarjin n eren survaljlagdaad alga bolsondoo
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Эх Орноосоо урвагч нар, авилгал биш эх орноосоо урвах зүйл анги-р яллах хэрэгтэй, энэ станцууд ашиглалтанд орсон бол эх орондоо хичнээн хэрэгтэй, урвагчид
Ял шийтгэл маш бага байна.
Psda neeree tuilj ughiimaa iin setgelgvi lalruudiig yax ve
Энэ хэд ч шорон явах нь тодорхой. Тавинбэх номын санч хийх нь ойлгомжтой.Аюурсэдийн оронд. Хамгийн гол нь хялбаршуулсан шүүх нэрийн дор Дарханы хэн билээ тэргүүн шиг 40 сая төгрөг төлөөд мулталчихсан. Идсэн хулгайлсан бүх хөрөнгийг нь илрүүлж хураах нь үнэнд нийцнэ.
Гэмгүй царайлсан чөтгөр байжээ энэ тавин бэх ийм муухай чөтгарийг хорвоо яаж даанаа үйлийн үрээс айдаггүй чөтгөр юм байх даа
Худлаа шүү одоо нээг их сүржигнэж баривчлана хорино ял авжаагаа нь хаана байгаан.Тэгэсгээд дарагдана муусайн алны нэвчсэн жийрэгнүүд сарын тэмдэгний жийрэгнүүд.Товуудорж пязда ялтандорж боллоо Ичинхорлоогоо авьяа хөөш чи зөндөө хэрэглэллээ.Одоо сунаад гэцүү болцорсон байх эвий минь яах вэ?
Гүй ээ тэгээд зөвлөх үйлчилгээгээ үзүүлээд хариуцсан ажлаа хийчихсэн бол хохирол учруулаагүй л гэсэн үг дээ. Харин давуу байдал олгосон гэдэг л буруутгал байж болно. Зөвлөхийн дүү бол хамаарал бүхий этгээдэд ч орохгүй дээ
40 жилийн хугацаатай зээл гэж байна. Иймд 2059 он гэхэд бариад, төлчихвөл болох бус уу. Сайн толгойгоо ажиллуулах хэрэгтэй. 2030 он хүртэл банканд хийж барих зарим мөнгөө хадгалж өсгөж байгаад, тэгээд барихад оройтохгүй бол яах вэ?
Тавинбэх ч мэргэжил талдаа бол нэвт шувт бас л зэвүүн толгойтойшд. Эцэг эх нь хэзээний хөрөнгөтэй хүмүүс дээ
ДБЭХС ТӨХК -иас болон Багануур дүүргээс хот руу орж ирээд ЭХЯ болон харьяа салбарт ажиллаж байсан хүмүүс авилга авсан хөрөнгө мөнгө идсэн ууссан асуудлаар сүүлийн жилүүдэд маш их шуугиан дэгдээж салбарын нэр хүндийг унагааж байгаа нь харамсалтай
Пээх бузрууд, ДЦС ямөр хэрэгтэй билээ дээ
Ялаас амархан мултардаг болохоор айхгүй хийдэг юм биш үү, санаа амар хэдэн тэрбумаар нь шааж чадаж байна ш дээ, авилгачдыг цаазалдаг, ядаж 10 жил өгдөг байсан бол ингэж чадах уу
40 жилийн хугацаатай зээл гэж байна. Иймд 2059 он гэхэд бариад, төлчихвөл болох бус уу. Сайн толгойгоо ажиллуулах хэрэгтэй. 2030 он хүртэл банканд хийж барих зарим мөнгөө хадгалж өсгөж байгаад, тэгээд барихад оройтохгүй бол яах вэ?