НИЙГЭМНийгэм мэдээ

Хүйтэрч эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн гал түймрийн дуудлага ихэсжээ

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэн бөгөөд энэ сарын 21-ныг хүртэл хадгалагдах төлөвтөй байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотой ахуйн гал түймрийн дуудлагын тоо нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн хоногт ахуйн гал түймрийн 13 удаагийн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тэрчлэн он гарсаар улсын хэмжээнд 195 удаагийн ахуйн гал түймэр гарсан аж.

Иймд Онцгой байдлын газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна,

  • -Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх,
  • -Пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх,
  • -Цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
  • -Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх,
  • -Шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
  • -Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
  • -Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,
  • -Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах,
  • -Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button