НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн 15-р сургуулийг нурааж шинэ сургууль барина

Хан-Уул дүүрэгт байрлах нийслэлийн 15-р сургууль 1974 онд ашиглалтад орсон бөгөөд барилгын насжилт хэтэрсэн байна. Энэ жил 51 дэх жилдээ хичээл сургалт явуулж буй юм. Иймд барилгын насжилт дууссантай холбоотойгоор спорт заал хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болжээ. Одоогоор шинээр барьсан өргөтгөлийн спорт зааланд дөрвөн анги зэрэг хичээллэдэг байна.

Тиймээс Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Сургуулийн барилгын аюулгүй байдал, сурагчдын суралцах орчин нэн тэргүүний асуудал. Ашиглалтын хугацаа дууссан барилгад хүүхдүүд хичээллэж байгаа нь эрсдэл дагуулж болзошгүй. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, орчин үеийн стандарт хангасан, 1200 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль барихаар шийдвэрлэсэн. Зураг төсөл энэ онд нийслэлийн төсөвт тусгагдсан бөгөөд барилгын ажлыг үе шаттайгаар эхлүүлнэ” гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

1974 онд баригдсан барилгыг нураахаар 1961-1973 онд баригдсан барилгуудыг яах вэ? Хайран хөрөнгө? Төсвийн мөнгө уйлдаггүй гэж үнэн юм аа

Зочин
Зочин

120 мянгат, нэхмэлийн шар байрууд 1960-64 онуудад ашиглалтанд орсон. Тэгвэл эдгээр орон сууцны барилгууд 60-аас дээш насжилттай болсон учир бүгдийг нь нураах уу?

Эдийн засагч
Эдийн засагч

Зүгээр байгаа барилгыг нурааж мөнгө газдаж байхаар шинэ сургуулиа бариачээ. Хуучин барилгаа засварлана л биз. Барилгын компаниудаас шаардлагатай газрыг хураан авч, улсын сургууль, цэцэрлэг баримаар байна. Тухайлбал Хүннү хотхон 2-3 мянган айлын хороолол дунд 1 ч улсын сургууль цэцэрлэг алга. Хотхоны зүүн талын газраас ядаж нэг нэг сургууль цэцэрлэг барих газарыг Чойжилсүрэнгээс гаргуулмаар байна.

Back to top button