НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх бямба гараг хүртэл хүйтний эрч хадгалагдана

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарсан. Тэгвэл энэ сарын 23-ныг хүртэл хүйтний эрч хадгалагдах урьдчилсан мэдээ гарчээ. Иймд жолооч, тээвэрчдэд цочир хүйтний үед дараах зөвлөмжийг Цаг уурын байгууллагаас өглөө.

Иргэн, жолооч та бүхэн,

  • Та тээврийн хэрэгслээ гадаа, ил зогсоолд байршуулах бол заавал хучлагаар хучиж хөлдөхөөс сэргийлэх
  • Авто замд мөстөлт үүсч, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул гэнэт огцом тормозлох, хурд хэтрүүлэхээс зайлхийх
  • Хүйтний улиралд таны тээврийн хэрэгслийн аккумуляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг хангаж, шалгах
  • Хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг авч явах
  • Хөдөө орон нутагт зорчих бол цасны гинж, хүрз, хэрэгсэл болон багаж, тоног төхөөрөмжийг базаахыг анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button