Улс төрийн халуун сэдэв

Г.Занданшатарын сар шинийн бэлэг: MCS-ийн "Баруун наран", "Ухаа худаг" ордуудын 34 хувийг АМНАТ-өөр орлуулж авахаа зарлана

Г.Занданшатар Ерөнхий сайд "Сар шинээс өмнө сайхан мэдээ дуулгана аа" гэж хэдэнтээ уулга алдаад буй. Сурснаараа нэг сая төгрөг бэлнээр тараах ая эв хайгаад, Засгийн газар шийдэл олоогүй. Гэхдээ олоод тараачхаж бас мэдэх. Бэлэн мөнгөнөөс өөр ямар сайн мэдээ байж болох уу.


Тогтоол нь албажаагүй ч сар шинээс өмнө олон нийтэд зарлахаар талууд тохирчээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын дуулгах сайхан мэдээ нь, MCS группээс "Ухаа худаг", "Баруун наран" ордуудын тодорхой хувийг төрд шилжүүлэн авах хэлцэлд хүрсэн гэх агуулга болж таарав.

Гэвч одоогоор албан ёсоор уг ордуудаас тодорхой хувийг төрд шилжүүлэн авах талаарх Засгийн газрын тогтоол албажаагүй байна. Талууд сар шинийн баярын өмнө олон нийтэд нээлттэй мэдээлэхээр тохиролцсон гэх ерөнхий мэдээлэл байна.

Олон нийт мэддэгчлэн М-Си-Эс групп нь,

  • “Ухаа худаг” ордыг “Энержи ресурс”-ээр
  • “Баруун наран” ордыг “Хангад-Эксплорэйшн”-ээр дамжуулан эзэмшдэг.

Ухаа худаг нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбай бөгөөд Тавантолгойн бүлэг ордоос тасалж, С.Баярын Засгийн газрын үед MCS-д шилжүүлсэн түүхтэй. "Энержи ресурс" өнөөг хүртэл "Ухаа худаг"-аас нүүрс олборлож буй бөгөөд ордоос 30 жилд 132 их наядын татварын өмнөх ашиг олох тооцоолол байдаг.

"Баруун наран" ордын тухайд MCS групп "Хангад-Эксплорэйшн" компаниараа 2011 оноос хойш эзэмшиж байгаад, баялгийн сангийн дуулиан дэгдсэнээр эзэмшлийнхээ 20 хувийг БНХАУ-ын компанид зарж, давхар Австралийн компанитай хамтран байгалийн хийн хайгуул хийж буй. Мөн л хайгуулыг улсын төсвөөр хийж, ашиглалтын лицензийг С.Баярын Засгийн газрын үед /2008 он/ гаднын компанид олгож байсан түүхтэй. "Баруун наран" нь 4,482.0 га талбайг хамрах бөгөөд олон улсын ЖОРК ангиллаар хийсэн урьдчилан тооцооллоор нийт 330 сая тонн нүүрсний нөөцтэй.

Эдгээр ордын ижил төстэй тал нь хоёуланг нь улсын төсвөөр хайгуул хийсэн бөгөөд С.Баярын Засгийн газрын үед төрөөс "гарч явсан". Ялгаатай тал нь, "Ухаа худаг" ямагт MCS-ийн бүрэн өмчлөлд байсан бол "Баруун наран" дээр Ж.Оджаргалын дүү Ж.Одыг 2019 онд төрсөн гэж бүртгүүлэн, улмаар 1 настай оффшорчны бүртгэл үүсгэх зэргээр адармаатай түүх бүтээсээр ирсэн. 

Хэлцэлд хүрэх хүртлээ MCS юу хийсэн бэ гэвэл...

Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч асан Ж.Батзандан MCS-ийн эзэмшил дэх ордуудад төр хувь эзэмшлээ тогтоохдоо АМНАТ-өөр орлуулан тооцох санал өгсөн гэх.

Хэрэвзээ 34 хувийг нь шууд төрд шилжүүлэн авах гэвэл Засгийн газар эргээд уг хувьд ногдох хөрөнгө оруулалт, өр авлагын блансаа үүрэх хэрэг гарна. Өнөө маргаашийн цалин цавуугаа яая гэж буй төр өнөөдөр ямар ч хувийн хэвшилтэй ийм хэлцэл хийх чадамжгүй. Тэгэхээр борлуулалтынх нь орлогоос АМНАТ авах хэлбэр дээр талууд тохиролцсон гэх агуулга энд байна.

Ж.Оджаргал "Өмнө нь таван лицензээ өгсөн, "Ухаа худаг"-аа бараг л өгөхгүй" гэж дуугарсан нь 2025 оны хавар. Гэтэл найман сарын дараа хоёрын хоёр ордынхоо 34 хувьд ногдох хэмжээнд борлуулалтын орлогоосоо АМНАТ төлөхөөр тохирсон гэхээр бас л хачин жигтэй логик.

МЕС судалгаагаар "Ухаа худаг" тэргүүтэй ордыг олон нийт 51 хүртэлх хувийг нь төрд авах ёстой гэж үзсэн байдаг. Харин Ж.Батзандангийн БЭТ-өөр ажиллах хугацаандаа барьсан аргачлал нь, улсын төсвөөр хайгуул хийсэн бол 51 хувиа төрд өгөх агуулга байв. Г.Занданшатар үүнийг 34 хувь болгон, АМНАТ рүү хөрвүүлэх замаар төрийн хувийг "хямдруулсан" гэх нюанс харагдана.

Хэлцэлд хүрэх хүртлээ MCS юу хийсэн бэ гэвэл,

  • “MCS”-ийн нүүрсийг олборлодог компанийн гүйцэтгэх захирал асан Г.Дамдиннямыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар,
  • Хөшигний ард хаврын жагсаалыг зохион байгуулсан гэгдсэн Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар,
  • Л.Энх-Амгалангийн зөвлөх Ц.Нацагдоржийг ЭТТ-ын ТУЗ-ийн даргаар томилуулах зэргээр шинэ маягийн сүлжээг Засгийн газрын тэргүүнийг тойруулан маш сайн угсарсан харагддаг.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ УГААСАА ҮНДСЭН ХУУЛИААРАА АРД ТҮМНИЙ БАЯЛАГ, ТЭРИЙГ ХУВЬД ӨГЧӨӨД БУЦААГААД АРД ТҮМЭНД ӨГЛӨӨ ГЭДЭГ ГЭРТ МААНЬ ОРЖ ИРЭЭД МИНИЙ ЗУРАГТЫГ ТЭВЭРСНЭЭ НАДАД БЭЛЭГЛЭЖ БАЙГААТАЙ АДИЛХАН ИНЭЭДТЭЙ ЗҮЙЛ.

Зочин
Зочин

АМНАТ болгож сольж байна гэдэг чинь үнэндээ төрийн эрх ашгийг багасгаж байна гэсэн үг биз дээ

Зочин
Зочин

Улсын мөнгөөр хайгуул хийсэн ордыг хувийнханд өгчихөөд одоо жаахныг нь буцааж авахдаа их юм хийсэн мэт харагдуулах нь инээдтэй

Зочин
Зочин

Ухаа худаг шиг орд аль эрт ард түмний өмч байх ёстой байсан шүү дээ

Зочин
Зочин

Ачит Ихтийг авах ёстой ш дээ.

Зочин
Зочин

Манай засаг дандаа иймэрхүү аргаар том компаниудтай эвлэрч, жирийн иргэдийг мартдаг

Зочин
Зочин

Ene Zandanshatar bol neg l itgel turuulehgui hun bolchihson shig sanagdaj baina

Зочин
Зочин

Нэг гараараа баялгийн сан ярьчихаад нөгөө гараараа ийм наймаа хийх нь ойлгомжгүй

Зочин
Зочин

Bi bodohdoo ene bol MCS-d ashigtai, ard tumend aldagdaltai l heltsel

Зочин
Зочин

Энэ сайхан мэдээ гээд байгаа нь дахиад л ард түмнийг хуурч тайвшруулах арга юм шиг л санагдаад байна бодит ашиг нь бидэнд ирэх үү гэдэг нь эргэлзээтэй

Зочин
Зочин

uurlahgui baih argagui bailaa ene bol shudraga yosond niitsehgui

Зочин
Зочин

Манайд яагаад ийм том компаниуд хууль дээр байдаг юм шиг байгаад байдаг юм бол

Зочин
Зочин

Ene bol shineer ugсarsan suljee gedegtei ni sanal neg baina mash sejigtei

Зочин
Зочин

Ард түмэнд бэлэг биш Оджаргалд л бэлэг юм бишүү.

Зочин
Зочин

Занданшатар Учрал нар дандаа нэг ийм гөлөг төөрүүлж байгаа мэт холиосон юм хийдэг. Хүмүшсийг дандаа тэнэг гэж боддог

Зочин
Зочин

Новш юм даа. Оджаргалын аманд багтаж ажилладаг л төртэй болжээ.

Зочин
Зочин

Ene heltsel il tod bish baigaad ni hamgiin ikh sergelsee turuulj baina

Зочин
Зочин

Баруун нарантай холбоотой түүхийг сонсоод бүр итгэхэд хэцүү санагдсан

Зочин
Зочин

Ene bugdiig shalgaj uzdeggui huuli shuuhiin baidal hamgiin ih asuudal

Зочин
Зочин

Bi ene asuudliig daraa ni martahgui bainga asuuj shaardana gej bodoj baina

Зочин
Зочин

51 huvi avah bolomj baij 34 bolgood hямдruulsan ni mash sejigtey

Зочин
Зочин

Ene bol ard tumnii baylagiig buhluur n ariljaalsan shig l haragdaj baina

Зочин
Зочин

Манай улстөрчид дандаа л богино хугацааны ашиг хардаг нь харамсалтай

Зочин
Зочин

Ил тод гэрээ байвал хүмүүс ингэж бухимдахгүй шүү дээ

Зочин
Зочин

Ene bol zuvhun neg hunii bish buten sistemiig haruulsan problem

Зочин
Зочин

MCS shig tom kompani zasgiig ingej nuluulj chadaj baigaa ni ayultai

Зочин
Зочин

say togrog tarana gej yarij baisnaasaa uur yumgui bol shal hudlaa PR bolchih shig sanagdaj baina

Зочин
Зочин

Bi bodohdoo ene bol jinhene naimaatsaan l bolson asuudal shuu ard tumen hohirch uldeed baigaa

Зочин
Зочин

Bi ene medeeliig aavdaa unshuulj ogson chin bas l uurlaj baina lee

Зочин
Зочин

Bi bodohdoo manaid oligtoi medeelel, tailbar mash dutuu baina

Зочин
Зочин

Сар шинийн өмнө зарлана гэдэг чинь зориуд хүмүүсийг баяраар мартахад чиглэсэн юм шиг

Зочин
Зочин

Ene heltsliin tsaana dahiad ih yum nuugdaj baigaa shig sanagdana

Зочин
Зочин

Manai baylag hedhen hunii gart l ergeed baidag ni uil uuriin oilgolt bolchihson

Зочин
Зочин

Bi ene asuudlaar tur zasagt itgeh itgel mash ih buurlaa

Зочин
Зочин

Хэрвээ үнэхээр ард түмнээ боддог бол ийм наймаа хийхгүй байсан

Зочин
Зочин

Манайд яагаад дандаа хуучин алдаагаа давтаад байдаг юм бол

Зочин
Зочин

Занданшатарын амиа аврах гэсэн аргаа барсан АРГА нь байхдаа хөөрхий минь!!!

Зочин
Зочин

Ийм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИйм орк залуутай суугаагүйдээ л баярлах байх. ХогИ

Зочин
Зочин

Наад хуулиудаа өөрчлөөч. 34 хувь төр авч байгаагийн агуулга чинь төрийн оруулж байгаа хөрөнгө оруулалт гэсэн үг. Бусад бүх хөрөнгө оруулалтыг нөгөө тал гаргах ёстой. Гэтэл Оюу толгой дээр ч адилхан үардал хуваалцаад байх юм

Зочин
Зочин

Үүний хойно одоо л луйвар явагдана. Хуулиараа 50 иас дээш хувь бх ёстой. Одоо төлж бгаа татваруудаа оруулаад тооцох юм бол 60 хувь төлнө. Хэрэв одоо төлж бгаа татвараа хасвал 34 хувь хүрэхгүй ч байж мэднэ. Тэгэхлээр 50 хувьд нь хүргэж өгөхгүй гэсэн үг. Бас хувьчлалаар буцаагаад авчихна гэсэн тохироотой байж магад. Нүүрсээ өгөөд цахилгаан станц авна гэж тохирч ч магад. Багш нарыг залилсан засгийн газарт итгэж болохгүй шүү

Үнэн
Үнэн

Яг үнэн бичжээ

Холбоотой мэдээ

Back to top button