Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон улс нислэгийн дундуур повербанк ашиглахыг хориглоно

Японы Тээврийн яам дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн нислэгийн дундуур повербанк ашиглахыг хориглож, мөн онгоц дээр авч орж болох повербанкны тоог хязгаарлана гэдгээ мэдэгджээ. Сүүлийн үед онгоц дотор повербанк шатсан хэд хэдэн осол гарсан учир Японы Тээврийн яам ийм шийдвэр гаргасан байна.

Одоогийн байдлаар Японд зөөврийн цэнэглэгчийг гар утасны нөөц зай хураагуур гэж ангилж, тээшинд хадгалахыг хориглодог. Гар тээшинд 160 Wh-аас дээш хүчин чадалтай зөөврийн цэнэглэгч авч явахыг хориглодог юм. Гэхдээ 100 Wh хүчин чадалтай хоёр повербанк авч явж болно. 100 Wh-аас бага хүчин чадалтай повербанкад тооны хязгаарлалт тавьдаггүй аж. Шинэ дүрмээр бол зорчигч бүр зөвхөн хоёр л повербанк авч явж болно.

Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард БНСУ-ын Гимхэ олон улсын нисэх онгоцны буудал дээр “Air Busan” компанийн онгоц дотор повербанк шатаж онгоцны их бие тал хүртлээ шатсан. Мөн 2025 оны дөрөвдүгээр сард Хонолулу-Ханэда чиглэлийн “Hawaiian Airlines” компанийн нислэг дээр повербанк шатсан осол гарсан юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button