Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы засгийн газар цагаачлалын төлбөрийг 10-20 хувь нэмнэ

Японы засгийн газар мягмар гарагт /2026.03.10/ цагаачлалын төлбөрийг их хэмжээгээр өсгөх хуулийн төслийг баталсан байна. Тэрхүү хуулийн төслөөр бол визний төрлөө өөрчлүүлэхэд төлдөг төлбөрийг 6 мянган иенээс (136 мянган төгрөг) 70 мянга хүртэл иен (1.58 сая төгрөг) болгон өсгөжээ. Харин байнгын оршин суух өргөдөл өгөхөд авдаг төлбөрийг 10 мянган иенээс (226 мянга), 200 мянган иен (4.5 сая төгрөг) хүртэл нэмэгдүүлсэн байна.

Тус хуулиар мөн 2028 оноос эхлэн Японы аяллын зөвшөөрлийн цахим системийг (JESTA) ашиглалтад оруулах аж. Ийнхүү төлбөрийг нэмснээр бусад томоохон орнуудын бодлоготой нийцүүлэхээс гадна гадаадын иргэдэд зориулсан бодлогуудыг санхүүжүүлнэ гэж Японы засгийн газар үзэж байгаа юм. Японд зочилж байгаа болон визгүй орж ирсэн хүмүүсээс төлбөр цуглуулснаар “JESTA” жилдээ 100 тэрбум гаруй иений санхүүжилт босгох төлөвтэй байна. 2025 оны сүүлээр гэхэд Японд 4.13 сая гадаадын иргэн амьдарч байжээ. Энэ нь арван жилийн өмнөх үеэс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button