Жингийн туухай дээрх Д.Амарбаясгалан, Б.Энхбаяр нар | Одоо цагт МАН-д хэн нь илүү үнэ цэнэ бүтээх вэ

Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар, УИХ-ын дарга Н.Учрал нарыг чиглэсэн парламентад 42 суудалтай АН-ын бойкот эрх баригчдад тоглоом биш ээ. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулиар МАН нэгдсэн уур амьсгалтай орж чадах эсэхийг шийдэх, тийм чухал агуулга нь болчхоод байна.
Учир нь, сөрөг хүчний хүсэлтийг биелүүлэхэд Н.Учралд ч, Г.Занданшатарт ч хэтэрхий эртдэж байгаа. Ирэх намраас Н.Учрал Засгийн газраа тэргүүлснээр 2027, 2028 оны сонгуулийг удирдан орох мөрөөдөл нь илүү бодит. Г.Занданшатар ч Ерөнхийлөгчид нэр дэвших алхамдаа ойртох төсөөлийг тэд өнгөрөгч онд зурагласан.
Тэдний энэ зураглалыг эвдэхийг дэмжиж буй талд АН-аас гадна Үндэсний эвсэл цаашлаад МАН-д өнөө ч нэг том цул хүчийг хадгалсаар байгаа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын нэгдэл бий. Бөөнтгөөд аваад үзвэл энэ хүчний нэгтгэл ерөөсөө тоглоом биш юм.
Тэгэхээр УИХ-ын дарга асан З.Энхболд шиг "МАН-ынхан гарч болно, бид нар хурлаа үргэлжлүүлнэ" гэж авдаг байсан шиг зоригтой алх цохих боломж өнөөдөр Н.Учралд алга. "Би засаг төрийнхөө ажлыг хийнэ" гэж шуудхан дуугарчих агаар Г.Занданшатарт байхгүй байна. Ийм нөхцөлд тэдний хэн нь ч илүү хөдөлгөөн хийхгүй байх алтан дүрэмтэй харагдаж буй. АН-ын дэвшүүлсэн агуулгаар тэдний хэн нь ч ам нээгээгүй яваа.
Харин МАН-ын хүчтэй талд тулгараад байгаа энэ төвөгтэй агуулгаас хахь ангид байж, дураараа хэвлэлийнхнийг ч гүтгэж, 16 настай охины хэргийг "сошиал сэвээ" хэмээн ярьж байгаа нэг л хүн байна. Тэр нь Б.Энхбаяр. "Хаврын улс төрийг халуухан явуулна" гэж өвлөөс хойш ам шүд алдсан Б.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийн тал руу дайраад амжив. АН-ынхан чуулгандаа ирэхгүйтэй зэрэгцээд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаягалангийн талынхан ирц тасалж яваа.
Б.Энхбаярын энэ байдал танхимынхаа зарим сайдыг явуулах замаар ажиллах орчноо чиглүүлж буй Г.Занданшатарт ч, парламентынхаа ирцийг бүрдүүлмээр буй Н.Учралд ч сайнаар тусахгүй. Гэтэл Г.Занданшатар ҮХЦ-д хандах хүртэл алхмаа Б.Энхбаярыг сайдаар томилуулахад чиглэж хийсэн. Н.Учрал ч тэр Б.Энхбаярыг Засгийн газарт орж суухад үлэмж нөлөө үзүүлсэн тоглогчдын нэг.
Ерөөс ингэж өөрт нь боломж олгосон, хаалга нээж өгсөн хэн бүхнээс урваж, хувь тоглолт хийсээр ирсэн түүхийг Б.Энхбаяр бүтээсэн нэгэн. Цагтаа туслах нь байсан атлаа тэр С.Батболдоосоо урваж, Л.Оюун-Эрдэнийн танхимд багтсан атлаа түүний эсрэг хамгийн сайн дайрсан дүр болсон. Х.Нямбаатараас ХЗДХ-ийн сайдын албан тушаалыг нь авсан атлаа одоо түүн рүү ноцдог үндсэн ажилтай болсон байх жишээтэй.
Б.Энхбаяр хаврын чуулган эхлэхээс өмнө төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы өмнө есөн хөлт цагаан туг залдаг буурал зүстэй морь унаж зургаа даруулсан нь санамсаргүй нэг фото огт биш. Тэр 2027 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгчид нэр дэвших насны босгоо алхах юм. Тэр зургаараа энэ хүслээ тунхаглаж яваагийн нэг илрэл.
Д.Амарбаясгалан.
Одоо жингийн туухай дээр МАН-ын томчууд Б.Энхбаяр, Д.Амарбаясгалан нарын үнэ цэнийг жинлэвэл намаасаа хөөгдсөн гэгдэх дүр нь илүү хүндийг "Бор тээг"-ийн муу нэртэн нь үүрэх юм.
Өнгөрсөн 2020, 2021, 2024 оны сонгуулиудын гал тогоог Д.Амарбаясгалан МАН-ын генсекийн хувиар барьсан.
Гал тогоо барина гэдэг чавганцын ажил нь тэр айл авдар шургуулгадаа юу юу хаанаас хэрхэн авч хийгээд, хэнд өгч, юунд зарцуулж байсныг юутай, хүүтэй нь мэднэ гэсэн л утга. 2016 оны сонгуулиар мандаж байсан 60 тэрбумын бичлэг дээр М.Энхболд "...намын байрны үүдэнд хүмүүс цүнхтэй мөнгө бариад ирдэг. Нэг нөхөр аваад ордог, юунд зарцуулагдсаныг нь мэддэггүй.." гэж ярьсан аудио бий.
МАН-ын байранд очсон тэр цүнхтэй мөнгүүдийг хэн хэн өгч, хааш нь яаж гаргасан МАН-ын гурван сонгуулийн түүхийг Д.Амарбаясгалан мэднэ. Задлаад яривал, юун 60 тэрбум байтугай бузар л гарах юм.
Тэгэхээр МАН магад Д.Амарбаясгалангаа дарах гэж байгаад, ирэх сонгуулиудаар тэр чигтээ унах нүхээ ч ухчих өндөр эрсдэлтэй. Яг л ЭТТ-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нэг ярьж эхэлвэл МАН тэр чигтээ балрах байсан түүх шиг, давтагдмал эх сурвалж өөрөө Д.Амарбаясгалан юм. Өнөөдрийн чуулганы ирц бүрдэхгүй буйг ч Н.Учрал түүнтэй ярьж болох хэмжээнд нөлөөлөл нь бий.
Д.Амарбаясгалан Төрийн ордонд бус Тусгаар тогтнолын ордонд суудаг байхдаа л Засгийн газрын хамаг сангуудыг хамаарал бүхий компаниудаараа цөлмөдөг мэдээлэл ил байв. Түүний "Админерал"-ын өнөөдрийн яригдаж буй хэрэг ч МАН-ын генсекийн үед ул сууриа сайтар бэхжүүлсэн огноотой. Түүнчлэн ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг ялласан хэргүүд дээр мөр гаргаагүй ч мөнгө ололцож байсан эздийн нэг нь яах аргагүй Д.Амарбаясгалан байв.
Эх сурвалжийн хувиар Д.Амарбаясгалан өнгөрсөн жилүүдэд МАН-ын эргэлдүүлж, төрийн эрх мэдлийг авахдаа хэрэглэж ирсэн мөнгүүдийг яривал юу болох вэ. МАН татан буугдах хэмжээний сөнөлт ирэх юм. "Сүхээр эхлээд, сүхээр дуусна" гэдэг муухай яриа нь ч биелчхэж мэдэх.
Тэгэхээр Д.Амарбаясгаланг шоронд явуулах эсэхийг манай хууль, хүчний байгууллагууд шийдэхгүй, МАН-ын өнөөгийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлж буй томчууд нь мэдэх юм. Аа, харин өнөөгийн нөхцөлд ганцаарчилсан тоглолт хийж, бүх ойлголцлын жимийг нь баллаж яваа Б.Энхбаярыг явуулахад бол МАН-д алдах зүйл үгүй ээ.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амарбаясгалан бол намын гал тогоог мэдэх хүн шүү
Энхбаяр хэт хувь тоглолт ихтэй санагддаг
Энхбаярын хэлж ярьж байгаа нь заримдаа хэтэрхий
Амарбаясгалангаар их оролдвол ман тэр чигтээ задрах магадлалтай ер нь задран бутрах цаг нь ойртсон нам ,
Амарбаясгалан дуугүй ч хүчтэй тоглогч доо
Amarbaysgalangiig darval daraa ni asuudal ih garna daa
Амарбаясгалан намдаа хэрэгтэй хүн байх
МАН доторх тэмцэл улам л ширүүсэх шинжтэй
Хоёулаа өөр өөрийн ашиг сонирхолтой харагдаж байна
Enkhbayar ooriinhoo PR iig l hiigeed bgaa yum bish uu
Ali ali ni tsever bish haragdaj baina
Ж.Мядагбадам бүсгүй минь таны хөдөлмөрийн багж бол-хэл. Найруулга, үг сонголт, учир утга яруу бөгөөд товч байх ёстой. Та энэ бичвэрээ монгол хэлний багшдаа өгч хянуулбал тахир гуав ч биш, муу дүн авахыг бичлэгийн ус хэлээд бн. Сайн сэтгүүлч биз, Та. Хэлний боловсрол, авъяас тань даан ч нойл юмаа.
Зөв харжээ. Сайн сэтгүүлч бол биш ээ. хөдөөнөөс ирээд, хөдөөгийнхний үндсэн мэргэжил болох хов хөөцөлдөх ажлаа мэргэжил болгосон байх. Магадгүй Монгол хэлэндээ олигтой шамдаагүй байх. Бөөнтгөөдь байх огноотой гэх мэт, найруулгын болон бичгийн алдаатай. Гээд хэллээ гээд бодвол, тэгээд яадгийн хотынх байлаа гээд чи надаас дээр байгаа нь хаана байна гэх байх даа.
хөдөлмөрийн багж биш багаж гэж зөв бичээд сэтгүүлчийг шүүмжил ээ
Энхбаяр хөөрхий Нямдорж сайдыг айдолоо болгодог боловч түүн шиг улс төрийн мэдрэмжтэй биш, бас түүн шиг хүний багс ухаад байдаггүй занг нь хуулж чадсангүй
Дор дороо ажлаа хийгээд гүйж явсан залуусаа хонгилоор чирч, намаа хагалж бутарган, төрийг самарсанаараа Хүрэлсүх л ангал руу унах ёстой. 27 онд МАН л биш бол хэнд ч саналаа өгөхөд бэлэн
энхбаярыг түргэн явуулбал МАН-д ашигтай
MAN dotor iim temtsel yavj baigaa ni sonin bish yum
Uls torchdiin dotood asuudal ard tumend muu noloolno
Нам дотор ийм зөрчил байхад ард түмэн хохирно
Энхбаяр ер нь багийн тоглогч биш юм уу даа
Энэ бүхэн сонгуулийн өмнөх хөдөлгөөн юм биш үү
Nuursnii hulgaich Khurelsukhiig yaraltai impeach hiih heregtei
Amar baysagalan booronhii horchin enh bayr yrj baigaa shigee ene ulsiig avilagalaas salgaj chadval cool
Сүх эхлүүлж, сүх дампууруулна гэж үнэн бололтой.
Амарбаясгалан бол торны цаана сууж байх ёстой хүн
Энхбаяр одоо удахгүй байхөө.... Нямдорж харинч хүчтэй нөлөөтэй тоглогч байждээ....
zass eruugiin hulgaichiig orovduuleh arguu
Б Энхбаяр гэдэг нөхөр нүдээ эргэлдүүлээд л худлаа яриад байх юм Ярьсан шалгасан хэлсэн бүхнээ ажил болгооч Үр дүнг олон түмэнд танилцуулаач. Бүлтийчхээд л худлаа ярих юм ИЧЭЭЧ Албан тушаалын төлөө олон хүн алах хүн байна даа
Амарбаясгалан төрд ойр байж болохгүй хүн. Албан тушаалд хэт шунасан хүнийг төрд ойртуулдаггүй манай төрийн эртний уламжлал бий шүү.Их хуурамч хорчин хүн. МАН-г 2хагалж яваа нөхөрдөө .
АБ. ОЭ хоёр маш аюултай. Намаа дуусгах л бх. Харин зүгээр ч юм уу