Гадаад мэдээ

Монгол Улс Ардчиллын индексээр 200 гаруй улсаас 75-д орж, зургаан байраар урагшилжээ

“Varieties of Democracy” институт 1789 оноос дэлхийн улс орнуудын ардчиллын индексийг гаргаж байна. Тус институтийн 2026 оны тайланд дурдсанаар Монгол Улс Ардчиллын индексээр 75 дугаар байранд орсон байна.

2024, 2025 оны тайланд либерал ардчиллын индексээр манай улс 81 дүгээр байранд байсан бол энэ жил зургаан байраар урагшлав. Мөн зөвлөлдөх ардчиллын индексээр 25 байраар урагшилж 40 дүгээр байранд жагссан юм. Энэ нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад хэлэлцүүлэг хийж, олон талын байр суурийг тусгаж буйн илэрхийлэл хэмээн тодорхойлсон байв. “Varieties of Democracy” институтийн Ардчиллын тайланд дэлхийн 200 гаруй улсын ардчиллын түвшнийг жил бүр оноогоор үнэлдэг.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Back to top button