Гадаад мэдээДЭЛХИЙ

Парламентын засаглалтай орнуудын хувь хүний хөгжил болон чухал индексүүд илүү өндөр байдаг

Дэлхийн улс орнууд янз бүрийн загварын засаг, удирдлагатай байдаг. Эдгээрээ хамгийн түгээмэл нь парламент, ерөнхийлөгч болон хосолсон системүүд. Тэгвэл одоо эдгээр системүүдийн хүний хөгжил, ардчилал, авлига гэх мэт чухал үзүүлэлтүүд ямар ялгаатай байдгийг харьцуулж харцгаая.

Бодит тоо баримтуудаас үзэхэд парламентын ардчилалтай орнууд хөгжил болон засаглалын олон үзүүлэлтээрээ ерөнхийлөгчийн хүчтэй засаглалтай орнуудыг ерөнхийдөө илүү өндөрт жагсдаг байна.

Хувь хүний хөгжил

Тухайлбал, НҮБ-ын гаргадаг Хүний хөгжлийн индекс (ХХИ) өндөртэй бараг бүх улс орнууд парламентын засаглалтай байдаг аж. Тодруулбал 0.972 оноотойгоор тус индексийг тэргүүлдэг Исланд нь парламентын засаглалтай улс. Эхний аравт орсон Норвеги (0.970), Дани (0.962), Герман (0.959), Нидерланд (0.955) гэх мэт улсууд мөн парламентын засаглалтай.

Харин Латин Америк, Африк эсвэл Азийн ерөнхийлөгчийн засаглалтай зарим орнуудын хүний хөгжлийн индекс харьцангуй бага байна. Тухайлбал 81-р байранд орсон Мексик (0.789) 84-р байранд орсон Бразил (0.786) нь ерөнхийлөгчийн засаглалтай. 17-р байранд орсон АНУ (0.938) нь хувь хүний хөгжил өндөртэй ангилалд багтаж буйг нь дурдах нь зөв.

Хосолсон засаглалтай ОХУ (0.832), Казахстан (0.837), Португал (0.890), Франц (0.920) зэрэг орнууд хүний хөгжил маш өндөр ангилалд орж байгаа ч парламентын оноо нь засаглалтай улсуудынхаас доор байна.

НҮБ-ын гаргадаг ХХИ-ийн үзүүлэлтээс харвал парламентын засаглалтай Баруун Европ болон Скандинавын орнууд ХХИ маш өндөр ангилалд оржээ. Мөн Зүүн Европ болон Азийн цөөн хэдэн хосолсон засаглалтай улс тус ангилалд багтсан байна. Өмнөд Америк, Ази, Африк дахь ерөнхийлөгчийн засаглалтай орнууд дундаж эсвэл өндөр гэсэн ангилалд оржээ. Үүнээс харвал парламент болон парламент хосолсон засаглал нь дан ерөнхийлөгчийн засаглалтай орнуудаас дээр үзүүлэлттэй байгаа юм.

Зургийн эх сурвалж: Atalayar

Судалгаанууд ч энэ зүй тогтлыг мөн харуулдаг. 2018 онд хийгдсэн нэгэн “Springer Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 1960 онд парламентын засаглалтай орнуудын нэг хүнд ногдох ДНБ-ий дундаж хэмжээ 6,260 ам.доллар байжээ. Харин ерөнхийлөгчийн засаглалтай орнуудынх 1,428 байсан юм. Тус судалгааг хийсэн Австралийн Олон улсын асуудлаарх институт мэдээлснээр 2019 он гэхэд парламентын засаглалтай орнуудын нэг хүнд ногдох ДНБ 24,659 ам.долларт хүрсэн бол ерөнхийлөгчийн засаглалтай орнуудынх 5,204 ам.доллар болжээ.

Мөн “Springer Nature”-д нийтлэгдсэн судалгаа орлогын тэгш бус байдал ерөнхийлөгчийн засаглалтай орнуудад 12-24 хувиар дор байдаг гэх үр дүнд хүрсэн байна.

Авлигын төсөөллийн индекс

Хууль дээдлэх талаарх үзүүлэлтүүд ч мөн адил парламентын тогтолцооны давуу талыг харуулдаг. Жишээлбэл “Transperancy International” байгууллагын авлигын төсөөллийн индексээр парламентын засаглалтай орнууд (Дани 89, Финланд 88) хамгийн өндөр оноо авчээ.

Зургийн эх сурвалж: World Economic Forum

Парламент, ерөнхийлөгч хосолсон засагтай орнууд (Австри 76, Франц 66, Португал 46, ) авлигын төсөөллийн индексээр мөн адил бусад хоёр засаглалын хэлбэртэй улсуудын дунд орсон байна.

Харин ерөнхийлөгчийн засаглалтай зарим улсууд (Бразил 35, Мексик 27, Индонез 34) бага оноо авчээ. Ерөнхийлөгчийн засаглалтай АНУ 64 оноо авсан нь боломжийн үзүүлэлт боловч Баруун Европтой орнуудтай харьцуулахад бага байгаа юм.

Ардчиллын индекс

Засаглалын тухай индексүүд парламентын тогтолцооны давуу талыг мөн гаргаж ирдэг. “Economist Intelligence Unit”-ийн гаргадаг Ардчиллын индексээр парламентын ардчилал тогтсон орнууд (Норвеги, Швед, Канад, Их Британи гэх мэт) бүрэн ардчилсан гэж ангилагддаг. Парламент, ерөнхийлөгчийн засаглал хосолсон Франц, Португал, Итали, Энэтхэг гэх мэт орнууд дутмаг ардчилалтай гэх ангилалд багтаж байна. Мөн хосолсон засаглалтай Непал,Украин, Румын гэх мэт улсуудыг “Economist Intelligence Unit” холимог дэглэмтэй гэж ангилжээ. ОХУ, Казахстан, Узбекистан, Азербайжан, хосолсон засаглалтай орнууд авторитар дэглэмтэй гэх ангилалд орсон байна.

Ерөнхийлөгчийн засаглалтай хэд хэдэн улсууд (АНУ, Турк, Бразил, Аргентин, Чили) дутмаг ардчилалтай эсвэл холимог дэглэмтэй гэж илүү доогуур эрэмбэлэгдэж байгаа юм.

Зарим нэг онцгой тохиолдлуудыг эс тооцвол парламентын засаглалтай орнууд нь ерөнхийлөгчийн эсвэл хосолсон засагтай улсуудтай харьцуулахад чухал индексүүдээр илүү үзүүлэлттэй байх хандлагатай байна.

Мэдээж улс орнуудын үзүүлэлтүүдэд түүх, байгалийн нөөц гэх мэт хүчин зүйлс нөлөөлнө. Ерөнхийлөгчийн засаглал нь эрх мэдлийг нэг албан тушаалд төвлөрүүлдэг. Хосолсон засаглалтай улсуудын хувьд ерөнхийлөгч болон ерөнхий сайд өөр намынх байх тохиолдлууд гардаг тул хяналт, хариуцлагын тогтолцоонд саад учруулж болдог эрсдэлтэй.

Харин парламентын тогтолцоо нь институцийн хяналт болон хариуцлагын тогтолцоог илүү хүчтэй болгодог. Шинжээчдийн үзэж байгаагаар парламентын засаглалтай орнуудад хууль дээдлэх ёс илүү сайн хэрэгжиж, хууль тогтоогчид гүйцэтгэх салбарт тавих хяналт илүү нягт байдаг юм.

Эх сурвалж: Australian Institute of International Affaris, Economist Intelligence Unit, Transperancy International, UN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Парламентын тогтолцоо илүү хяналттай гэдэг нь судалгаагаар харагдаж байна

Зочин
Зочин

Data harahaar parliament system davuu tal ihtei yum bn

Зочин
Зочин

Гэхдээ зөвхөн засаглалын хэлбэрээр бүгдийг дүгнэх нь бас эрсдэлтэй

Зочин
Зочин

Zuvhun system bish heregjilt ni hamgiin chuhal shuu

Зочин
Зочин

Скандинавын орнууд жишээ болж байна даа

Зочин
Зочин

Parliament baigaa geed shuud hugjinu gej oilgoj bolohgui

Зочин
Зочин

Хууль дээдлэх ёс л хамгийн чухал хүчин зүйл байна

Зочин
Зочин

Avliga baga baidag ni l hamgiin tom davuu tal yum

Зочин
Зочин

Парламентын хяналт сайн байвал эрх мэдэл төвлөрөхгүй

Зочин
Зочин

Ene bol zuv ch gehdee buh ulsad ijil nuluu uzuulehgui

Зочин
Зочин

Хөгжлийн индекс өндөр байгааг харахад тодорхой ялгаа байна

Зочин
Зочин

USA shig president systemtei ch undur hugjiltei ulsuud bas bn

Зочин
Зочин

Парламентын засаглал тогтвортой байдалд нөлөөлдөг юм байна

Зочин
Зочин

Sudalgaa bol oilgolt ogno gehdee buur 100 huvi batalgaa bish

Зочин
Зочин

Ардчиллын индекс дээр ялгаа их харагдаж байна

Холбоотой мэдээ

Back to top button