"Х.Нямбаатар МАН-д хэрэггүй юм байж, маниуст хэрэгтэй байна"
Х.Нямбаатарыг хэрүүлээр нь ч, ажилсагаар нь ч МАН-ынхан дотооддоо хүчрэхгүй нь тодорхой болоод удав.
Яармагт МАН-ынхан Их хурлаа хийж, хэдэн өдөр дараалан ойр орчмын буудал сав хэсэж архидангаа Н.Учралыг шинэ даргаараа томилж байхад Х.Нямбаатар ослын малгай өмсөж аваад, Туул гол завиар хөвөнгөө ажлаа хийж явав. Сар шинээр УИХ-ын гишүүд, сайд нар мянгат малчны хойморьт өмссөн хувцсандаа түүртэн барин, халуун зуухны илчинд шагнал гардуулж зогсох үеэр Х.Нямбаатар хийн халаагуураа шалгангаа айлд бууз хийчхэж байгаа юм.
Тэр ондоошиж чаддаг, цаг үеэ мэдрээд ажлаа явуулж чаддаг төрөлх гэмээр өгөгдөлтэй. Тиймээс ч "Х.Нямбаатар МАН-д хэрэггүй юм байж болох ч маниуст хэрэгтэй" хэллэг гарахав. Ер нь ийм хэллэг гартлаа хоногшино гэдэг бас улс төрчдийн цээжний мөрөөдөл юм.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унаснаар Х.Нямбаатарыг дагуулаад явуулах оролдлого МАН-ын дотоодоос хийгдэхээрээ л нэг болсон. Гэсэн ч аанай л Х.Нямбаатар нь сэг сэдээгүй хотын ажлаа хийж явсаар, Бага хурал, Их хурлаар төлөөлөгчдийн 50 хувь нь өөрийнх нь халаасанд буйг дайтаж буй талынханд дэлгээд харуулчхаж байгаа юм.
Хэдийд ч, ямар ч үйл явц дундуур тэр амьд яваад байж чадах хүн гэдгээ өнгөрсөн саруудад сайн харууллаа.
Одоо Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл, хотын зүүн баруун тал руу 10 минут орчим давхиад орчихдог Туулын хурдны замыг барихаар Х.Нямбаатар дахиад улайрчихлаа. Ингэж нэг улайрахаараа ажлынхаа ард заавал гардаг, туйлгүй зөрүүд хүн гэдгээ тэр ер нь өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаараа тунхаглачихсан л даа. Нийт 32 км үргэлжлэх энэ ажлыг 2027.07.10-ны өдөр гэхэд зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээчихсэн байхаар тооцоолсон. Үндсэндээ Х.Нямбаатарт 15 сарын зай үлдсэн байна.
Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотын түгжрэл шууд 30 хувь буурна гэж тооцоолол хийгдсэн. Одоогийн түгжрэлийн зэргийн гуравны нэг хувь нь алга болчихно гэсэн үг.
Хурдны замыг барихад 8 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгджсөн. Энэ нь шууд нэг дигнал замаар хотын зүүн захаас баруун зах руу холбоно гэсэн үг биш. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажил нэг эхэллээ л бол гэрлийн хурдаар "машиндах" шаардлага үүсчээ.
Энэ ажлын ард гарчихбал Х.Нямбаатар өмнөх хотын дарга нараас шал өөр, шинэ автор үүсгэнэ. Яг бодит тоон дүнгээр, Туулын хурдны зам түгжрэлийг 30 хувь бууруулж, хотоор чадах хэмжээндээ гүүрэн гарц, замын трасуудыг хамгийн сайн шийдсэн дүрээр Х.Нямбаатар нэрлэгдэх юм.
Бод доо, 12 жил дараалан засаглаж буй МАН-ын энэ дийлэнх олонхын үеэс олон нийт асар их залхаж байна. Засаглалын хувьд ч хамгаалж үлдэх ёстой үзэл санаатай олон нийтээрээ тулгарлаа. Цаашдаа МАН-д Ерөнхийлөгчийн ч, Засгийн, парламентын эрхийг дангаар нь атгуулахад дэндүү эрсдэлтэй гэдийг бөөндөө харж байна, бид.
Эдгээр үзэгдэл дунд харин гялайж гялтайж, олон нийт дунд үлдэж чадах дүр өөрөө ажил хийдгээрээ, хэрэлдэж чаддагаараа Х.Нямбаатар болчхоод байна. Энэ бол бусдынх нь хүсээд ч хүрч чадаагүй, олон нийтээс атгаж чадаагүй үнэлэмж юм.
Харж л байгаарай, одоо МАН-ынхан яах бэ гэхээр дотоодоосоо Х.Нямбаатараар авторлогдах Туулын хурдны замыг зогсоох гэж үзнэ. Эхнээсээ өөрсдийгөө "сошиал нөлөөлөгчид" гээд нэрлэчихсэн хэрүүлч, "галзуу" хэдэн дүр босгоод, гудамд жагсаачихлаа. Удахгүй Засгийн газар эдийн засгийн хувьд "Боломжгүй" гэдэг хориг тавьчхаж ч мэдэхээр. Битүү хүрээндээ Ж.Энхбаяр, Н.Учрал нар бол иймрэхүү хорыг хөнгөхөн хутгах хүмүүс.
Монголчууд бол асар хэрэгт дуртай. Аливаа зүйлийн өрнөлийг субьектив байдлаар харахыг чухалчилдаг онцлог өгөгдөлтэй ард түмэн. Одоо Х.Нямбаатарыг Туулын хурдны замаа яг барьж чадах уу гэдэг сорилтын хүлээлгэ нэгэн эхэлжээ. Нөгөө талд Х.Нямбаатарыг хэрхэн улстөрчид болон намыхандаа боолгож унах нь уу гэсэн "адын" бодол нь ч хэн хүнд тээгдэж л яваа.
Эдгээр дунд харин ерөөсөө бууж өгөхгүй үзээд, энэ автороо өөр дээрээ авч, 2028 онд ч огтын хүчрэгдэхгүй хүн болох бэлтгэлээ харин Х.Нямбаатар хэдийнэ бодчихсон л яваа. Яг эрүүл уханаар бодоход, улс төржилт тойрсон энэ их хэрүүл, эсэргүүцэл дунд бодит хохирогчид нь олон нийт л байдаг.
Өнөөдөр бөөндөө эсэргүүцээд, Туулын хурдны замын ажлаа зогсоолоо гэхэд иргэн та хожил авахгүй нь маш тодорхой логик.
Аа, харин жилийн дараа Баянзүрхийн товчооноос хотын баруун зах руу 10 минут л давхидаг замтай болох ажлыг Х.Нямбаатар шиг улайрчихсан хүнээс өөр дүр бас барьчхаж чадахгүй юм. Х.Нямбаатар МАН-д бус маниуст хэрэгтэй байгаа нь ердөө энэ л юм.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зам л хэрэгтэй байгаа нь үнэн
Хурдны замыг дэмжигчид дийлэнх нь байгаа. Том төслүүд эхлэх болгонд эсэргүүцэгчид гарч ирдэг л юм. Тэр яахав. Дийлэнх нь дэмжсэн байхад болно. Хийж байгаа нэгнээ ингээд дэмжээд өгөх нь зөв шүү сэтгүүлчээ
OIR ORCHIM DOOGUUR N ZOGSOOL HIICHIH
Ярих биш хийж байгааг нь л үнэлэх ёстой
Ийм их өр тавьж мөнгөтэй байвал хийнэ ш дээ тэгж байж мөнгө хулгайлна хумсална малаа
Үхсэн баас. Оюу толгойд төлж өрний байгаа 4 сарын л мөнгө шүү. Үнэхээр санаа зовдог юм бол өдөр болгон 10 тэрбумыг төлж байгааг шүүмжлээч
Туулын хурдны зам үнэхээр хэрэгтэй шүү
Хэддүгээр зуунд оршиж байгаа энэ гарууд мэдэх хэрэгтэй шүү энэ улс хөгжих хэрэгтэй бүр дэлхийн тэргүүлэгч гүрэн байх ёстой шүү байгаа үедээ хөгжүүлж чадаагүй гарууд бол замаас зайлах хэрэгтэй шүү
та муусайн энэ тагжийсан оркийн усгүй хөгжил яриад яахын, нянгарын хулгайлах мөнгөнөөс та нарт юу ч хүртгэхгүй шдээ хөгжил ярьсан суганы үснүүдээ, зам ч гэх шиг хаха
Ийм том төсөл амар биш шүү дээ
Ажлаа хийдэг хүн цөөхөн болсон доо
Het magtah ni ch bas buruu
энэ хүн сайндаа хийгээд байгаа биш шүү дээ. цаана нь авлигын маш том сүлжээ бий. энэ олон мега гэж хэлээд байгаа төслүүд чинь үр хүүхдийг маань өрөнд оруулна шүү дээ. сэлбэ дэд бүтэц гээд баахан төсвийн мөнгөөр газар чөлөөлж, дэд бүтэц тавиад дараа нь хятад компани барилгйг бариад бидэнд шахна шүү дээ. бидэнд наалдах юм ховор, нянбаатар их хожих төсөл юм даа
Ёстой үнэн дараа нь наад нянгар ба түүний нөхөд яваад өгнө тэр их үлдсэн өрийг нь эргүү мал нийслэлийнхэн татвараараа төлнө
5-р цахилгаан станцын саатал шиг болгох гээ юү.Одоо цахилгаан дутагдаад юу болж байна даа
хийх нэрээр эхлүүлээд хувиа цавчаад хаях нь гол болохоос тэр БО-д болоод бусад нь түй ч хамаагүй- ЭНЭ бол МАН-ай намын гол баримтлах бодлого мөөн............. баяртай
Zam bol hotod hamgiin ih heregtei yum
Omnoh darga naraas oor baina gej bodoj bna
Үнэн л юм бичиж дээ. Ингэж ажилладаг хлтын даргыг урьд өмнө харж байгаагүй юм байна. Хотын өнгө зүсийг сайжруулах тал дээр Бат-Үүл маш сайн ажилласан. Түүний дараа дарга болсон хүмүүс юу хийсэн билээ? Юу ч хийгээгүй. Аливаа ажлыг хийхэд чадвараас гадна сэтгэл хэрэгтэй. Би хувьдаа Нямбаатарыг дэмждэг. Нямбаатарыг сольвол юу болох вэ? Хийгдэж байсан ажлууд, төслүүд бүгд зогсоно. Бүхнийг тэгээс эхэлнэ гэж дайрна. Санхүү мөнгө бүгд эхнээсээ эхэлнэ. Өмнө нь хийсэн бүх зүйл мөнгөтэйгөө хамт хийснэ. Тэгэхээр бид нар Нямбаатараар эхэлсэн ажлыг нь дуусгуулах хэрэгтэй. Одоо наадах МАН,-ынханд чинь УБ хот гэдэг ердөө асар их мөнгө л болж харагдаад байгаа тиймээс л Нямкагаа оролдоод эхэлсэн. Гэхдээ хотын иргэд бидэнд Нямбаатар үнэхээр хэрэгтэй байна.
Би нутгийн нэгэн энгийн иргэн байж хэлэхэд Нямбаатарын хийж байгаа замын төсөл олны хэрэгцээнд нийцэж байна гэж боддог тул хотын түгжрэл бууруулах тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэж санаж байна
Олон жил хотын зам муу байсаар ирсэн учраас Нямбаатар шиг хүн эерэг өөрчлөлт авчирч байвал нутгийн олон хүн дэмжиж ажиллах ёстой гэж бодож байна
Хүн яаж ч бодсон ажил үйл хэрэгээрээ үнэлэгдэх ёстой тул энэ Туулын хурдны зам баригдвал бидний амьдралд ч эерэг нөлөө үзүүлнэ гэж итгэж байна
Нэгэнт хотын түгжрэлийг бууруулах томоохон төсөл эхэлж байхад нутгийн иргэдэд ажлын байр нэмэгдэнэ, амьдрал сайжирна гэж найдаж дэмжиж байна
Bi tuulyn hurdny zam barigdval hed heden ajliin bair nemegdne, hun hariultai, zamni urt hugatsaand nohoi bolj usgui bol ohin amidral deer nuluu sain gej itgej baina
Хотын иргэн бүрийн амьдралыг хөнгөвчлөх, замын ачааллыг бууруулах тал дээр бодит шийдэл хийж байвал бид бүгд дэмжинэ гэж итгэж байна
Ene zam barigdval orohoo tuldch oron nutgiin biznes, ajil ehleh songolt ulam l olon bolno, zaluuchuud uurtuu itgeltei bolno gej bodoj baina
Үнэн шүү энэ хүн өмөх засаг дарга нараасаа илүү сайн ажиллаж байгаа.
сэлбэ голын далан шиг, явган хүний гантиган зам шиг, замын боржуурны шахаа шиг юм хийхгүй гэх баталгааг хэн өгөх юм бэ, эхэллээ гэхэд төсөв мөнгө хүрэх юм уу, дундаас нь шатахууны зардал өслөө гээд л 3, 4 ихнаяд хөрөнгө зарлагадах юм биш бэээззз гээд л шийдэх юм их байна, дэлхийн хямрал эхлээд хаа сайгүй хүнд байхад мөрөөдлөө яриад зүтгээд байх нь зөв үү гэдэг л байна.
Төрийн маф устаж байж улс хөгжөнө
Маш хэрэгтэй. Юу ч мэдэхгүй тэнэг юмнууд туулын бургас гэж их хуцах юмаа. Хотын даргаа дэмжиж байна.
Ажаад байхад оркууд манай хотод дургүй хайргүй ханддаг унаган хотын иргэд бол хатан Туул Ханбогд ууландаа хайртаа байдаг
Би энгийн иргэн тул энэ төслийг үр дүнтэй биелүүлж чадвал бидний амьдрал хөнгөвчрөхийг хүсэж байгаа тул эерэг дэмжиж байна
Хотын дэд бүтцийг сайжруулах нь залуучуудын ажлын байр, бизнесийн боломжыг нэмэгдүүлж, нийтийн сайн сайхны төлөө эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна
Энэ төслийг хэрэгжүүлэхэд зарим хүн шүүмжлэх ч эцэст нь иргэдийн өдөр тутмын амьдралд эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна
Хотын дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх нь урт хугацаанд иргэдэд олон талын ашиг өгнө, түүнд намын асуудал хамаагүй эерэг үр дүн хамгийн чухал гэж бодож байна
Би өөрөө өдөр бүр түгээмэл түгжрэлтэй тулгардаг учраас хурдны зам баригдвал ажлаа хөнгөвчилж, гэр бүлдээ илүү их цаг гаргана гэж бодож байна
Би нутгийн иргэн тул хотын амьдралыг сайжруулах ажлыг дэмжиж байна, хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжвэл олон хүний цаг хэмнээд амьдрал сайжирна гэж бодож байна
Улс төрийн хэрүүл маргаан их байж болно, гэхдээ эцэст нь ажлыг хийж амжуулж чадвал иргэдэд эерэг үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна
Нэг хүн дангаараа бүхнийг шийдэж чадахгүй ч тухайн хүний хичээл зүтгэл нь олон нийтийн амьдралыг сайжруулж болох учраас эерэг талаараа харж байна
Замын түгжрэл багасч, ачаалал буурч, нийтийн тээвэртэй уялдаа сайжирвал хотоор зорчиход илүү тохь тухтай болно гэдэгт итгэж байна
Өнөөдөр яриад байгаа залуучуудын зөв юм биш үү. Эргэлзээтэй олон асуудал байна. Эн тэргүүнд байгаль орчин: Ажил эхлэнгүүтээ Туулын бургасыг хядаж байна. Түр зам тавина гэж байгаа, түүнийг голын далан дотор л тавихаас өөр аргагүй болно. Замын трас дийлэнхдээ далангийн дотуур явах болтой юм. Мөн гүүрэн байгууламжийн суурь ч гэсэн маш их газар шорооны ажил хийнэ. Энэ бүхэнд бургас хядна, голын урсац, усны нөхөн тэжээл, усны аюулгүй байдал ихээхэн сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм биш үү. Жишээ нь Зайсангийн гүүрийн хаагуур нь зам явах вэ. Энэ хэсэгт голын гольдролоос өөр зай алга. Усны газрын дарга ярьсан шүү дээ. Усны нөлөөллийн үнэлгээ хийгээгүй гэж. Үнийн хувьд ч асар үнэтэй байна. Нэг км зам 76 тэрбум төгрөг, бусад улс, жишээ нь Хятад ийм замыг ямар өртгөөр тавьдаг юм бол. Дарханы 230 км замаас 4 дахин өндөр үнээр 32 км зам тавина гэж байгаа. Зураг төсөлд нь аль хэдийн 1/4 буюу 500-д тэрбумыг үрсэн гээ биздээ. Санхүүжилт ч эргэлзээтэй. Хотын төсвөөр хийнэ гэж байгаа, бүрдэхгүй бол яах вэ. Гүйцэтгэгч бас эргэлзээтэй гэж байгаа. Ер нь нээрээ мөнгө идэх луйвар бол яана вэ. Ийм нарийн түвэгтэй инженерийн шийдэл, байгалийн төвөгтэй нөхцөл, барилга, дэд бүтцийн шахуу орчинд битгий хэл хов хоосон газар, зүгээр далан босгоод, асфалтаар хучих Дарханы замыг хэдэн жил болгож, хичнээн хүн эд хөрөнгө, амь насаараа хохирч, байгаль орчин сүйрлээ!!! Ер нь ажил нь ч дуусдаггүй, Туул гол, түүний орчины бургас ч байдаггүй, хэдэн жил улаан шороо боссон тамын газар болгож магадгүй юм шүү. Эртхэн зураг байгаа дээр нь болиулсан нь дээр юм биш үү. Өөр шийдэл хайлдаа. Хотын хойгуур уулын энгэрээр явуулал даа. Хэдэн айлын хашаа л чөлөөлнө биз. Нээрээ МАН-ынхан цээжний бангаар ажил хийдэг нь ч үнэн шүү. Сүүлийн 10-д жил боловсролгүй, мэдлэггүй, ажил амьдралын туршлагагүй хэдэн залуучуудыг засаг, төрийн толгойд гаргаж тайламжтай сайхан 10-д жилийг алдлаа. Өмнө нь зам бариад дундаас нь иддэг байсан бол одоо ТЭЗҮ хийгээд мөнгө иддэг болж. Одоо бүр амь нас, байгаль эх, Хатан Туулаар минь тоглох нээ. Заавал 6 эгнээ замаар яах юм. Ядаж 4 эгнээ зам голын далангаар барих боломж хаймаар байна.
Том төслөөс том мөнгө идээд сурчихсан 2 бол галч бактери 2 юм.Монголчууд ёстой мундаг том ажил хийж байна гээд хөөрөөд байдаг яг үнэндээ нөгөөдүүл нь өөрсдийнх нь төлсөн татварын мөнгөөр тансаглаад л том том мөнгө идээд л байж байдаг болж дээ монголын ирээдүй ч үнэхээр бүрхэг байна даа яана даа...
Захиалгат мэдээ мөнгө ихтэй юм даа
Бөөн өр үлдэнэ хэн төлөх вэ гэдгээ бод
Хаалтын гэрээний мөнгөндөө хахах өдөр ирнэ дээ та нарт. Экологийн алдагдлыг тооцож мэдэхгүй мөнгөнд дөрлүүлсэн зальт
Туулын хурдны зам гэж яридгаа л больчих онигоо шүү 5 жил ард түмнийг зовоон тавьсан дарханы зам чинь эхнээсээ эвдэрч эхлээд байна угаасаа манайхан зам тавьж чадахгүй тэгэхээр хурдны зам гэж ярьвал онигоо тэгээд ч баянзүрхийн товчооноос хуучин 22 н товчоо хүртэл хурдлаад түүнээс цааш зүгээр замаар явна гэж юу байхав. Олон улсын жишиг зам гэж твьсан дарханы 200 гаруй км зам 200 гаруй сая доллороор гүйцэтгэсэн бол энэ туулын хурдны гэж нэрлээд байгаа 30 гаруйхан км замаа 3.2 их наядаар тавина гэнэээ ард түмэн МАЛ биш шүүү бүгд шоронд ороно шүүү та нар
Ажил хийж байгаа хүнээ дэмжих хэрэгтэй
Дотоод тэмцэл нь хэнд ашигтай юм бэ
Ur dun harj l dugnene
Amlaltaa l biyluuleh heregtei
хахахаа
Hutsaa tuulaa nyambataraas avarya, dund goloo nuhun sergeee selbe goloo nuhun sergeee
Намаа самарч дууслаалдаа тэнэгүүд
МАН-даа хаягдсан бол дуусаа маньд ч хэрэггүй болж дээ................. дараачийнхаа олж долооцгооё оооооооооооооооооо
МАН-д, чамд хэрэггүй биз. Хотын олонх иргэдэд хэрэгтэй үнэтэй
Лоохууз гуай Ж.Энхбаярт нүүрэн дээр нь хэлж байна лээ дээ. МАН бол хэзээ ч шинэчлэгдэж чадахгүй дандаа нэгнээ дарж хорлож ирсэн эвгүй нам гээд хэлчихсэн
Үнэн
Unen unen
Туулын дагуу биү харин Туул гол дээгүүр хөндлөн гарсан 4-5 гүүртэй болбол түгжрэл илүү багасна даа.
Уг нь яг тийм даанч Нямбаатарт ашиггүй болхоор хийхгүй л дээ туул дээгүүр хөндлөн 5 гүүр барихад л яармагийн түгжрэл хотын түгжржэл 50% буурна.