Н.Өнөрцэцэг төрийн нууц задалсан гэж яллагдсан, Б.Энхбаяр сайд задлаад ярьчихлаа | хууль тэгш үйлчлэх үү
АТГ-т "Бодь"-ийн Д.Баясгалангаас хоёр удаагийн үйлдлээр нийт 1.3 сая ам.доллар буюу монгол төгрөгөөр 4.6 тэрбумын авилга авсан эзнээр мэдээлэгдэж, шалгуулах хүсэлт хүргэгдсэн Б.Энхбаярыг Н.Учрал ЗГХЭГ-ын даргаараа томилсон.
Шууд утгаараа 4.6 тэрбумын авлигын цолтноо ингэж дэргэдээ авч, сайд нарынхаа дээр залсан нь Н.Учрал хийгээд өнөөгийн төрийн тэргүүн Б.Энхбаярт "барьцаалагдсан"-ыг харж болно оо.
Б.Энхбаяр "Би Н.Учралыг бодоод одоо хэрүүл уруул хийхгүй ажлаа хийнэ" гэж хэвлэлд дуугарсан нь хоёр үзүүртэй утга. Нэг нь дуугараад эхэлбээс тэднийд аюултай, эх адаггүй хэрэлдвэл аль ч талаа уурлуулах хүсэлгүй яваа Н.Учралд бас халгаатай.
Н.Учралын Засгийн газар дахь өнөөх хэргийн эзэн нь өөрөө Эрүүгийн хуулиар яллагдах болзлоо хангачхав. Тодруулбал, хэвлэлд яриа өгөх үедээ төрийн нууцын тамгатай бичгийг эхнээс нь уншиж танилцуулж байснаа, "Өө, энэ чинь нууцын тамгатай юм байна. Би агуулгыг нь яриад өгье" гээд яриагаа үргэлжлүүлээд явчихсан.
Төрийн нууцын дардас бүхий бичгийг авахдаа хэн, ямар зорилгоор хэзээ авсан зэрэг нарийвчилсан тэмдэглэл хөтөлж олгодог. Засгийн газрын хуралдаанаас гарч яваа Б.Энхбаяр төрийн нууцын дардастай бичиг цаас зүгээр л сугавчилсан яваа нь анхаарал татав. Тэр нь "Бодь" группт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэх эрхийг ЭТТ-гоос олгож байсан 2019 оны шийдвэр, тушаалууд байж таарсан.
Нууцын тухай хуулийн 5.1.11-т "Төрийн болон албаны нууцыг задруулах гэж мэдээлэх, дамжуулах, үзүүлэх, хэвлэн нийтлэх болон бусад арга замаар төрийн албаны нууцтай танилцах эрхгүй этгэээд хүрсэн байхыг хэлнэ" гэж заасан байдаг. Б.Энхбаяр төрийн нууцын дардастай бичгээ хэвлэлийнхэнд уншиж өгч байснаа агуулгыг нь яриад явчхаж байгаа нь мэдээлэх, хэвлэн нийтлэх замаар задруулчхаж байгаа хэлбэр юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг монголын шүүхийн байгууллагаас яллахдаа төрийн нууцад хамааруулан, ял өгсөн байдаг. Ингэхдээ одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн Зариг.мн сайтын сэтгүүлчид өгсөн гэх нууцын дардастай бичиг нэгжлэгийн үеэр илэрсэн кэйсэд тулгуурласан юм.
Шүүхээс нууцын дардастай бичиг мэдээллийн сайтын редакцид байсныг Эрүүгийн хуулиар мэдээлэх, дамжуулах хэлбэрийн хэрэгт тооцож, Н.Өнөрцэцэгийг ялласан байдаг. Энэ нь Б.Энхбаярын гаргасан дээрх үйлдэл, кэйстэй яг ижил үйл баримт болчхож байна.
Хууль хүн бүрд тэгш үйлчлэх эрх зүйн зохицуулалттай. Б.Энхбаяр төрийн нууцын дардас бүхий мэдээлэлтэй танилцах эрх бүхий албан тушаалтан бол мөн. Харин мэдээлэх, хэвлэн нийтлэх эрхийг нь Нууцын тухай хуулиар хориглож, Эрүүгийн хуулиар шийтгэх хэм хэмжээг нь тогтоож өгсөн. Энэ горимыг тэр даваад алхчихсан гэсэн үг.
Төрийн нууц задруулсан хэргээр сэтгүүлчийг яллаж болдог. Харин сайдыг дуугүй хараад өнгөрдөг хэлбэр тогтох уу. Үүн дээр танхимын тэргүүн Н.Учрал хэрхэн хандах вэ гэдэг ёс зүйн, хууль даган мөрдөх зарчмын хүлээлт үүсгэлээ. Н.Учрал Ерөнхий сайд аа, хамаг бичиг цаасан дээр чинь ирж суусан Б.Энхбаяр сайд болоод тав хонолгүй төрийн нууц задалчихлаа. Та хэрхэх гэж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ногоон малгайт Энхбаяр одоо баахан шантаажны факт цуглуулж байгаа. Албан тушаалаасаа хусуулсаныхаа дараа ашиглана.
Учрал хэний үгнээс гарахгүй байх уу? Мэдээж Хүрэлсүх. Тэгэхээр Хүрэлсүхийг Энхбаяр бөлдөгдсөн байна гэсэн үг. Оюукын санаачилсан нүүрсний сонсголоос Бодь группыг тойруулах даалгаврыг Хүрэлсүх л Энхбаярт өгсөн байна. Баясгалангийн 200д сая долларын аьилгын нилээн хэдэн сая нь Хүүкийн халаасанд орж, тэгээд л Амундраг холдуулж болохгүй шүү гэж Оюукт Хүүк захиж байсан байна
Khurelsukh amisgaliin system ene Enkhbayariin gart orjeee
Ерөнхий сайд хэрхэх биш, хууль тэр нөхөр дээр яваад очих байлгүй. Ардчилсан нийгэмд аавын хүүхдүүдийг алагчилахгүй. Харцгааж л байя.
Одоо ажлаа хийеэ энэ утга учиргүй хэрүүл тэмцэлээ нэг тийш нь болгоёо яасан их дуусдаггүй ядаргаатай хэрүүл юм бэ? шоронд хийхийг нь хийгээд шийдьеэ.Удахгүй та нар бүгдээрээ ногоон автобусанд ачигдах гэж байж юундаа ингэж хэрэлддэг юм боль одоо
Хэрэг нь илрэх гээд юун сайдын ажил хийх манатай ухаан санаа орон гаран тайван унтаж чадахгүй бна даа
Одоо л ярьдаг цагшдээ. Өнөрөө. Чамайг машиний хаалганд хавчих дөхсөн. Харин одоо чиний ээлж ирж байх шиг байна.
Ёстой харах л үлдлээ.Хууль тэгш үйлчилж байгаа эсэхийг!!!Энхбаяр ажлаа хийгээд байгаа нь шударга бус гайхаж байна?!!!
өлөн өмхий үнэр одоо галзуурах нь чамд итгэхгүй өмхий махаа ид.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Umnuh zasag Enhbayaraas bolood unasan bizdee. Tegeed odoo said nariin darga bolchihson baidag, sonin uu?