УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ногоон автобусны хэргийг УДШ хэлэлцэж эхэллээ

АТГ-аас “Ногоон автобусны” гэх тодотголтой гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусган, нийт 55 хавтас хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлээд 1.3 жил болж байна. Хэрэгт 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн төлүүлж барагдуулсан бөгөөд уг хэргийг УДШ хэлэлцэж эхэллээ.


Тухайлбал, Ж.Сүхбаатар нарын 24 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, тус зүйлийн 3 дахь хэсэгт заасан “… улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн”, 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гол толгойлогчид нь мултраад дэд сайд майд болчихсон дахин авилга хийгээд л. Хуульгүй мэт амар ч улс даа

Холбоотой мэдээ

Back to top button