УЛС ТӨРУлс төрийн мэдээ
1992-2025 онд нийслэлд олгосон газрын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах саналыг хэлэлцэнэ
Ц.Баатархүү нарын 35 гишүүний өргөн барьсан “Улаанбаатар хотын газар олголтын" асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах саналыг өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэнэ.
Тус хяналт шалгах түр хорооны зорилго нь “Улаанбаатар хотын газар олголтын шийдвэр, газар ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох зорилгоор холбогдох тогтоол, шийдвэр, газар олголтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” юм. Тухайлбал,
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагын гаргасан газар олголттой холбоотой 1992-оос 2025 оны шийдвэрүүд;
- Газрын тухай хуулийн хэрэгжилт, газрыг өмчлөл, эзэмшил, ашиглалтын зориулалтаар олгосон байдал;
- Нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, гол усны хамгаалалтын бүс зэрэг хуульд хориглосон бүсэд газар олгосон эсэх;
- Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийгдсэн байдал;
- Газар олголтын ил тод байдал, мэдээллийн сангийн бодит байдал;
- Одоогийн эрх зүйн орчин, хэрэгжилтийн зөрчил, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах аж.
Хянан шалгах түр хороо байгуулах агуулгын дэлгэрэнгүйг дараах линкээс унших боломжтой
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.