Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Япон Дэлхийн II дайнаас хойш анх удаа зэвсэг экспортлох болсон нь БНХАУ-ын дургүйцлийг хүргэнэ

Товч агуулга: Япон улс зэсвсгийн экспортод тавьсан хоригоо мягмар гарагт /2026.04.21/ цуцаллаа. Ингэснээр тус улс гаднын орнуудад пуужин, сөнөөгч онгоц, байлдааны хөлөг гэх мэт зэвсэг зарах боломжтой болж байгаа юм. Өмнө нь Япон зөвхөн хүний аминд халгүй цэргийн техник л экспортолдог байв. Польш, Филиппин гэх мэт орнууд зэвсэг худалдан авах хэлэлцээ аль хэдийн хийгээд эхэлжээ. Япон ийнхүү Дэлхийн II дайнаас хойш баримталсан зэвсэгийн экспортын бодлогоо өөрчилсөн нь БНХАУ-ын дургүйцлийг хүргэх нь дамжиггүй.

Япон улс бодлогын томоохон өөрчлөлт хийж, Дэлхийн II дайнаас хойш анх удаа зэвсэг экспортлох боллоо. Тус улс ийм шинэчлэл хийж буйгаа мягмар гарагт /2026.04.21/ танилцуулжээ. Ингэснээр байлдааны хөлөг, сөнөөгч онгоц, пуужин зэрэг зэвсэг Япон экспортлох боломжтой юм.

Дэлхийн II дайн өндөрлөснөөс хойш Япон улс батлан хамгаалахын төсвөө хязгаарлаж, мөргөлдөөнд оролцохоос татгалзсан бодлого баримталж ирсэн. Ингэж  шинэчлэл хийсэн нь Японы батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийн хүчин чадлыг  бэхжүүлэх зорилготой.

Ямар өөрчлөлт хийсэн бэ

Японы Ерөнхий сайд Такаи Санаэгийн засгийн газраас баталсан энэхүү шинэчлэл нь зөвхөн аврах ажиллагаа, тээвэрлэлт, сэрэмжлүүлэг, тандалт болон газрын тэсрэх бөмбөг цэвэрлэх тоног төхөөрөмж экспортолдог байсныг өөрчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл өмнө нь Япон хүний амь насанд халгүй тоног төхөөрөмж л экспортолдог байжээ. Харин одоо сайд нар болон албаны хүмүүс төрөл бүрийн цэргийн тоног төхөөрөмжийг борлуулах нь ямар ач холбогдолтой болохыг авч үзсэний дараа экспортлох болно.

Харин зэвсгийн экспортын үндсэн гурван зарчмаа хэвээр хадгалж үлджээ. Тэр гурван зарчим нь:

Хатуу хяналт шалгалт хийх

Худалдан авагч улс гуравдагч оронд нийлүүлж байгаа эсэхийг хянах

Мөргөлдөөнтэй байгаа улс орнуудад зэвсэг худалдахыг хориглох юм.

Гэхдээ үндэсний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зарим тохиолдолд энэ гурван зарчмыг үл харгалзаж болно гэж Японы засгийн газар  мэдэгджээ. Шинэчилсэн журмын дагуу 17 улс Японоос зэвсэг худалдан авах боломжтой. Улс орнууд Японтой хоёр талын хамтын ажиллагааны гэрээ хийвэл энэ тоо нэмэгдэнэ гэдгийг “Chunichi” сонин мэдэгджээ.

Зэвсэг экспортолсноор Японы батлан хамгаалахын үйлдвэрлэл бэхэжнэ

Япон зэвсэг экспортолж эхэлснээр батлан хамгаалахын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, зэвсэг үйлдвэрлэх зардлыг бууруулахыг зорьж байна. Мөн зэвсэгт мөргөлдөөний үед ашиглах үйлдвэрлэлийн хүчин чадлаа бэхжүүлнэ гэж Токио найдаж байгаа юм.

Өмнө нь “Mitsubishi Heavy Industries” зэрэг зэвсэг үйлдвэрлэдэг компаниуд Японы Батлан хамгаалах хүчнээс л багахан тооны захиалга авдаг байсан. Харин одоо шумбагч онгоц, сөнөөгч онгоц, пуужин зэрэг орчин үеийн дэвшилтэт зэвсгийг олон тоогоор үйлдвэрлэх боломжтой боллоо. Аливаа зүйлийг олноор нь үйлдвэрлэж эхэлснээр үйлдвэрлэлийн зардал буурдаг билээ.

Зургийн эх сурвалж: Reuters

Сүүлийн жилүүдэд Япон зэвсэгт хүчнээ бэхжүүлэхийн тулд урьд өмнө байгаагүй хүчин чармайлт гаргах болсон. Тодруулбал БНХАУ-аас учруулж болзошгүй аюулаас сэргийлж пуужин, сөнөөгч онгоц болон дрон их хэмжээгээр худалдаж авч эхэлсэн юм.

Япон сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий 2 хувьд хүргэж тогтвортой өсгөсөн. Энэ жил ч мөн Санаэгийн засгийн газар батлан хамгаалахын зардлаа нэмэх төлөвтэй байна.

Олон улсын нөхцөл байдлаас үүссэн шинэ боломж

Украин болон Ойрх Дорнодод өрнөж буй дайны улмаас АНУ-ын зэвсгийн үйлдвэрлэлд ихээхэн ачаалалтай ажиллах болсон. Энэ байдал нь Японы хувьд экспортоо тэлэх шинэ боломж гаргаж өгч байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Доналд Трампын засаглал дор Вашингтоны аюулгүй байдлын амлалтад итгэхэд хэцүү болсон. Ийм учир Европ болон Ази дахь АНУ-ын холбоотнууд зэвсгийн нийлүүлэлтээ төрөлжүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ томоохон өөрчлөлт хийж байгаа талаар X дээр мэдэгдэл хийхдээ“Одоо үед ямар ч улс орон өөрийн энх тайван, аюулгүй байдлыг ганцаараа хамгаалж чадахгүй. Тиймээс батлан хамгаалах тоног төхөөрөмжийн хувьд бие биедээ туслах түнш орнууд зайлшгүй шаардлагатай” гэж бичсэн байна.

Токиогийн албан тушаалтнууд болон дипломатуудын мэдээлснээр, Польш, Филиппин гэх мэт орнууд цэргийн тоног төхөөрөмжөө шинэчлэхийн тулд Японоос худалдан авалт хийх боломжийг судалж байгаа аж. Эх сурвалжууд хэлэхдээ, Япон гаднын оронд зэвсэг худалдах эхний хэлэлцээрүүдийн нэг нь Филиппинд хуучин байлдааны онгоц нийлүүлэх байж магадгүй гэжээ.

Филиппиний Батлан хамгаалахын сайд Гилберто Теодоро Япон зэвсэг худалдах болсон шийдвэрийг сайшаан хүлээн авчээ. Тэр хэлэхдээ, энэ өөрчлөлт нь Филиппинд өндөр чанартай батлан хамгаалах тоног төхөөрөмж худалдан авах боломж олгоно гэсэн байна. Японоос зэвсэгт худалдан авснаар аюулгүй байдал бэхжиж, бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэж Гилберто хэлсэн юм.

Өмнөд Хятадын тэнгист Филиппин, БНХАУ нар газар нутгийн эзэмшлийн маргаантай. Хоёр улсын тэнгисийн цэргүүд эзэмшлийн маргаантай бүсэд сөргөлдөх тохиолдол элбэг тохиолддог.

Ерөнхий сайд Санаэ өнгөрсөн жил парламентынхаа өмнө үг хэлэхдээ БНХАУ Тайвань руу дайрсан тохиолдолд хөндлөнгөөс оролцохоос өөр аргагүй байж магадгүй гэж хэлж байсан. Үүнээс болж БНХАУ, Японы харилцаа хурцадсан билээ. Япон зэвсэг худалдан шийдвэр гаргасан нь Бээжингийн уурыг хүргэх нь дамжиггүй.

Эх сурвалж: CNN, Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Япон энх тайвны бодлогоосоо ухарч байна уу

Зочи
Зочи

Энэ ЕСайд Такаичи чинь эмэгтэй трамп өолох нь шив дээ Японы милитризм сэргэх нь үү

Зочин
Зочин

Япон ийм шийдвэр гаргана гэдэг их том өөрчлөлт байна

Зочин
Зочин

Ene bol zugeer neg bish delhiin hemjeenii asuudal

Зочин
Зочин

Дайн дажингийн эрсдэл улам нэмэгдэх юм биш үү

Зочин
Зочин

Хятад дургүйцэх нь ойлгомжтой л доо

Зочин
Зочин

Bus nutgiin baidal bur l changarah shig

Зочин
Зочин

Zeveg export hiine gedeg tom erh medel shuu

Зочин
Зочин

Зөвхөн бизнес биш геополитикийн том алхам байна

Зочин
Зочин

Amerik zevsegt daragdsan ued Japan bolomj ashiglaj bn

Зочин
Зочин

Энэ шийдвэр Азид нөлөө үзүүлэх нь гарцаагүй

Зочин
Зочин

Philippines shig ornuudad ashigtai l bh

Зочин
Зочин

Япон технологи өндөр учраас зах зээлд өрсөлдөнө

Зочин
Зочин

Япон ч зэвсгийг хийсэн шиг хийнэ дээ. Бээжин өөрөө зэвсэглээд уурыг нь хүргэж байгаа биш үү

АРД
АРД

Дэлхийн 2-р дайны түүхийг түүхийн сурах бичигтээ "соёлын бодлого" байсан мэт тархи угаадаг энэ дэлхийн хамгийн новшийн санаатай Жаапууд зүгээр больж үз.

Зочин
Зочин

Манай улс бас авах хэрэгтэй

Зочин
Зочин

Хятад өөрөө ОХУ-д зэвсгийн тусламж үзүүлсээр л байгаа!!!

Зочин
Зочин

Японы энэ үйлдлийг Оросууд болон Оросын талыг баримтлагч нар л буруушааж байгаа!!!

Бат
Бат

Аргагүй л аугаа геополитикч улсууд даа тиймээ сарандаваагийн мухаруудаа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Мунхаг эмээ
Мунхаг эмээ

Милитарист Япон 2.0

Зочин
Зочин

Japan uuriiguu hamgaalah gej bn gej oilgoj bn

Холбоотой мэдээ

Back to top button