Улс төрийн мэдээ

ХЗБХ: Гэр бүлийн тухай хуулиар хэлэлцүүлэг хийнэ

Төрийн ордонд өнөөдөр гурван байнгын хороо, таван ажлын хэсэг хуралдаж, хоёр хэлэлцүүлэг болно. Тухайлбал,

Байнгын хороо

Төрийн байгуулалтын байнгын хороо

· Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

· Бусад

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·  Батлан хамгаалах яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Батлан хамгаалахын сайдын мэдээлэл сонсох

·  Бусад

Өргөдлийн байнгын хороо

· Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээлэл

· Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

Хэлэлцүүлэг

Эдийн засгийн байнгын хороо: Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар

Хууль зүйн байнгын хороо: Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар

Ажлын хэсэг

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Өргөдлийн байнгын хороо

Ахмад настнуудаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлж, цалингийн итгэлцүүрээр тэтгэврийг шинэчлэн тогтооход ахмадуудын тэтгэврийн хэмжээ багассан асуудлаар ирүүлсэн өргөдлийг судлан, санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Хууль зүйн байнгын хороо

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 9 дүгээр хавсралтаар байгуулагдсан

Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхийажлын хэсгийн хуралдаан

Төрийн байгуулалтын байнгын хороо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж,  хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button