Top StoriesНийгмийнТойм, анализ

2027 онд Монголд ардчилсан сонгууль болж чадах уу | 2021 оныг АНУ-ын сенаторууд хэрхэн харж, ямар өрнөлийг зөгнөв

Өдгөөгөөс таван жилийн урд, монголд Ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэг сарын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сенатор байхдаа АНУ-ын сенатор Патрик Лихитэй хамт тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен руу Монгол Улсын талаар албан захидал бичсэн байдаг.

Уг захидлын гол агуулга нь, Монгол Улс нь ардчиллын амжилттай жишээ боловч БНХАУ, ОХУ гэсэн хоёр авторитар хөршийн дунд эмзэг байрлалтайг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлахдаа,

  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гэнэтийн өөрчлөлт орсон,
  • ҮХЦ-ийн гишүүдийг огцруулсан,
  • Ерөнхийлөгчийн зүгээс эрх баригч намыг татан буулгах тухай онцгой хүсэлтийг Дээд шүүхэд гаргасан зэрэг кэйсүүдийг дурджээ.

Улмаар "... Монгол дахь ардчилал үргэлжлэн цэцэглэн хөгжих нь АНУ-ын урт хугацааны ашиг сонирхолд нийцнэ. Гэвч сүүлийн үед тус улсын парламент, шүүх засаглал болон ерөнхийлөгчийн зүгээс маргаантай алхмууд хийгдэж байна" гэж онцолжээ.

Нэг ёсондоо америкийн сенаторууд "Монголчууд Ерөнхийлөгчийн сонгуулиа хуйвалдааны онолоор явуулах гэж байна. Энэ нь парламентын ардчилалд шууд хор хөнөөлтэй бид анхаарч үзье" гэсэн санааг нэвт тусгажээ. Ингэхдээ сонгуулийн явуулын саналын хайрцагт тухайлан зардал гаргаж, шударга байдалд нь хяналт тавих ёстой гэсэн санааг тусгасан нь анхаарал татах өнцөг юм.

2021 оны тавдугаар сард бичигдсэн уг захидалд дурдагдсан гол агуулгуудыг 2026 оны өнөөдрөөс харахад, ямар үйл явцуудаар баяжигдав, өөрчлөгдөв гэдгийг тайлбарлавал,

Нэг. Захидалд дурдсан агуулга 2021, 2026 онуудад хэрхэв: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гэнэтийн өөрчлөлт орсон

2021 он:

Т.Доржханд, О.Мөнхсайхан, Д.Үүрцайх нар ҮХЦ-д "Ерөнхийлөгч дахин нэр дэвших нь ҮХ-ийн зөрчил болно" агуулгаар гомдол гаргаж, ҮХЦ үүнийг хүлээж авсан юм. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд УИХ-ыг төлөөлж Н.Энхболд оролцож байв.

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг УИХ хүлээн авч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн яаравчилсан горимоор оруулж ирснээр ердөө ДОЛООН минутад алх цохиж байв. МАН 2021 онд 62 суудал авч, үнэмэлэхүй олонх статустай, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга, Г.Занданшатар УИХ-ын дарга хийж байв.

Үр нөлөө нь: Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болж, АН-аас С.Эрдэнийг МАН-ын захиалгаар дэвшүүлэх операц өрнөж, "зөвхөн нэг удаа" гэх заалтаар У.Хүрэлсүх өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгч болсон.

2026 он:

Т.Доржханд МАН-ын ихээхэн дэмжлэгтэйгээр ХҮН намын даргын албан тушаалыг үргэлжлүүлэн хашсаар байна. Тэр 2024 оноос хойш гурван Засгийн газар дамнан, Шадар сайдын албан тушаалыг хашиж буй.

Улмаар хуульч О.Мөнхсайхан эдүгээ ҮХЦ-ийн гишүүн болжээ. Харин Н.Энхболд БНХАУ-д суух элчин сайдаар томилогдсон юм.

Өрнөл: У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон хойноо дахин сунгах асуудлыг намынхаа дүү нарт шахсан гэж МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ нээлттэй ярих болов. ҮХЦ дээр "зөвхөн нэг удаа" гэх агуулгаар дахин гомдол очсон гэх бөгөөд нийгмийн хүлээлт нийцвэл үүнийг хэлэлцүүлэхээр бэлдсэн гэх яриа хөшигний ард гарч байсан. Гэвч У.Хүрэлсүх дахин нэр дэвшихгүй гэж мэдэгдснээр уг сэдэв "унтсан".


Хоёр. Захидалд дурдсан агуулга 2021, 2026 онуудад хэрхэв: ҮХЦ-ийн гишүүнийг огцруулсан кэйс

2021 он:

Америкийн сенаторуудын захидалд "Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлсөн" гэж дурдсан нь Ш.Цогтоог гэнэ "хөөж" явуулсан үйлдлийг хэлжээ. Учир нь, 2019 онд хугацаа нь дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нарыг оронд УДШ-ээс ганцхан Ж.Эрдэнэбулганы нэрийг оруулж томилгоог парламентаар машиндсан юм.

Ш.Цогтоог гэнэт чөлөөлсөн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн агуулгаарх маргааныг хэлэлцэх байсан Бага суудлын хуралдааныг тасалдуулж, шийдвэрт нөлөөлөх үйлдэл хийлээ гэж сөрөг хүчнээс шүүмжилж байв. Ш.Цогтоог чөлөөлөх тогтоолд Ерөнхийлөгч асан Х.Баттулага хориг тавьсан ч хүлээж аваагүй. Ингэснээр ҮХЦ-ийн шинэ бүрэлдэхүүн "зөвхөн нэг удаа нэр дэвших" агуулгаар шийдвэрээ гаргаж байв.

2026 он:

ҮХЦ-ийн гишүүн асан Ш.Цогтоо 2026 онд хэвлэлд "Үндсэн хууль өөрийг нь зөрчсөн хүнээс өөрөө хариугаа авдаг" гэж Б.Чимэд багш нэг биш удаа сануулсан нь бий гэсэн гарчигтай ярилцлага өгснийг хавсаргав.

Үр нөлөө: Үндсэн хуулийн цэцийн нэр хүнд олон нийт дунд улам унав. Тухайн үед МАН-д Х.Баттулгыг "агнаж" өгч байсан эцэг хуулийг сахигчид 2025 онд Х.Булгантуяаг УИХ-ын чуулган удирдсаных нь төлөө шийтгэх зам руу оруулсан зэргээр илтэд захиалгын алх цохигчид болтлоо "чанар муудацгаав".


Гурав. Захидалд дурдсан агуулга 2021, 2026 онуудад хэрхэв: Ерөнхийлөгчийн зүгээс эрх баригч намыг татан буулгах тухай онцгой хүсэлтийг Дээд шүүхэд гаргасан кэйс

2021 он:

2021 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч асан Х.Баттулга МАН-ыг тараах тухай баримт бичгийг УДШ-д хүргүүлж байв. Уг бичигтээ "...сүүлийн үед цэрэгжсэн намын бүтэц, зохион байгуулалтын хэлбэрт шилжиж, цаашид цэргийн үйл ажиллагаа явуулах хэмжээнд хүрсэн байна" хэмээн онцолсон байдаг.

Шүүх, прокурорын байгууллага дахь нөлөөллөө ашиглан, улс төрийн намыг тараах баримт бичиг хүргүүлсэн Х.Баттулгын эрх хэмжээний агуулга АНУ-ын сенаторуудын анхааралд ингэж өртөж байжээ.

2026 он:

Таван жилийн дараах Х.Баттулгын улс төрийн нөхцөл байдал УИХ-ын гишүүн болсноор намжмал хэв шинжид оржээ. Ерөнхийлөгчөөс бууснаасаа хойш улс төрийн намын үйл ажиллагаанд оролцохгүй байх агуулгаар Х.Нямбаатар нар Х.Баттулгад зориулан хуулийн төсөл бичсэн ч үүнийгээ "унтуулсан" юм. УДШ мэдээж эрх мэдэл У.Хүрэлсүхэд шилжсэнээр Х.Баттулгын хүсэлтийг царцаасан.

Гэхдээ эдүгээ Х.Нямбаатар нар 2021 онд Х.Буттулгад зориулан парламентаар хэлэлцүүлэх гэж байсан хуулийн төслөө унтуулснаар өнөөгийн Ерөнхийлөгчийн эрх хэмжээг засаглалын хүрээнд барьж чадахаа нэгэнт байсан юм. Улмаар

Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр "...жагсаал, цуглаан зохион байгуулах гэвэл өмнөөс чинь цэргийн холбоогоо хөдөлгөнө шүү" гэсэн заналхийлэл улс төрийн хүрээнд хийсэн. Энэ нь 2021 оны Х.Баттулгын ярьж байсан "Монголын нэгдсэн цэргийн холбоо" НҮТББ болж таарсан юм. Уг ТББ нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байх хугацаанд ажлын албыг нь ахалж яваа, Б.Энх-Амгалангийн нэр дээр бүртгэлтэй ТББ юм.

Эндээс юу харж болох бэ

Ерөнхийдөө 2021 оны хавар өрнөсөн монголын улс төр дэх үйл явцууд дундаас АНУ-ын сенаторууд "Монголын ардчилал нь хэлбийх нь ээ, анзаарцгаая" гэдэг шүглээ үлээсэн байна. 2021 он бол МАН дараалан хоёр сонгуульд ялчхаад Ерөнхийлөгчийн сунгаанд орсон. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ч сайн ахаа ялуулах чин хүсэлтэй байсан үе юм. Хуульт ёсноос давж улайрцгаасан нь ч үнэн юм.

Тэгээд тогтолцооны зөрчил илэрсэн. Үүнийгээ дагаад яг л америкийн сенаторуудын 2021 онд харснаар ардчилал тодорхой хүрээнд улам хэлбийх замнал руу орсныг өнөөдрийн улс төрийн үйл явцуудаас харж болно. Үүний оролцогчид нь МАН-ын өнөөгийн лидерүүд байна.

Тэд хамтдаа 2021 онд ер нь хүчрэгдэхээ болиод байсан Х.Баттулгыг явуулж байсан ч нам дотроо өөр нэг ийм дүр ургуулчихсныг 2026 онд хүлээн зөвшөөрөхүйц болжээ.

Монголд аль зургаан жилийн өмнө л нэг нам дангаараа Ерөнхийлөгчийн сонгуулиа ийм хар операцууд өрж байгаад хийсэн. Тэгэхээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг нийгмийн шүүлтүүрээр маш сайн анзаарч, ардчиллын хэм хэмжээнд захируулан явуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэ юм.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой агуулгыг хавсаргав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ардчилалд санаа зовох шалтгаан үнэхээр байна

Зочин
Зочин

2021 оны үйл явдал нээрээ их эргэлзээтэй байсан шүү

Зочин
Зочин

Amerikiin senatoruud ingej harj bsan ni sonin yum

Зочин
Зочин

Ene bol zugeer neg uls turiin medee bish sanagdaj bn

Зочин
Зочин

Монголд хууль маш хурдан өөрчлөгддөг нь асуудал

Зочин
Зочин

ҮХЦ улс төрд хэт оролцож байна уу даа

Зочин
Зочин

Humuus bid oorsdoo l sain hyanah heregtei

ЗОЧИН
ЗОЧИН

2021 ОНЫ СОНГУУЛЬ БОЛ МАН болон түүний охин нам ХҮН яаж завааруулж ардчилалыг нухчин дарж болдгийн яруу тод жишээ . У. Хүрэлсүх бол ХҮН намын болон ҮХЦ хэрхэн хувирч худал шийдвэр гаргаж монголчуудын толгойг эргүүлж хууль бусаар төрийн эрхэнд гарч болдгийн хамгийн том сануулга , бөгөөд бохир улс төр ... Дээрээс нь МАН С. Эрдэнэ гэх хүнийг зөөлөн өгөөш болгож АНыг талцуулж ерөнхийлөгчид нэр дэвшүүлж чаддагийг бас харлаа . Монголчууд ҮХЦ болон намууд хэрхэн нэг нам хүчинд хууль бусаар үйлчилж бас халдаж болдгийг үзүүлсэн явдал болсон . Яг өнөөдөр ҮХЦ ерөнхийлөгчийг 4 жилээр сонгох эсэх тухай яриад сууж байх нь инээдтэй санагддаг.

Зочин
Зочин

Songuuli shudarga boloh esehed l hamag uchir bn

Зочин
Зочин

Нэг нам хэт давамгайлах нь аюултай

Зочин
Зочин

Ene buh zuil ardchilald noloolj bn daa

Зочин
Зочин

2027 оны сонгууль л жинхэнэ шалгалт болно

Зочин
Зочин

Gadaad ornuud hurtel sanaa zovj bsan ni todorhoi

Зочин
Зочин

Ардчилал гэдэг зүгээр нэг үг биш шүү

Зочин
Зочин

Neg hunii erh medel hetervel asuudal uusne

Зочин
Зочин

Хууль 7 минутанд батална гэдэг арай л юм

Ю.Фучик
Ю.Фучик

Ухнаагийн Отгонбаярын - Хөдөлгөнө шүү гээд байгаа цэргийн холбоо маш сэжигтэй байгууллага шүү. Пиночет болж хунтын дэглэм тогтоох хүсэлтэй хүн байгааг сана. Хүмүүсээ сонор сэрэмжтэй байгтун.

Зочин
Зочин

Мядагбадам мнь чи чин үнэнийг их тодорхой өгүүлжээ гэхдээ Хүүк чамайг хэн ч биш болгож чадна даа !!

Зочин
Зочин

Хүүкийн дахин дэвших хүслийг Оюук дэмжээгүй хөдөлж өгөөгүйболохоор л мань эрийн төлөвлөгөө нурсан л даа. Оюук өөрийн суудлаа хадгалж үлдэe гэвэл Хүүкийг дэмжих л байсан. Үзэл санаандаа үнэнч байсанд нь Оюукт браво

Зочин
Зочин

Цаашид eрөнхийлөгчийн институцийг хумьж, сонгодог парламeнт руугаа орохгүй бол ч засаглалын хямрал ёроолдоо тулж байна даа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Хүрэлсүх цэцийг нохойд барьдаг мод болгосон хүн. Тэр бүх булхай луйврыг нь Бямбажаргал нь гардан хийсээр ирсэн. Эрдэнэбулган бол Бямбажаргал өгзөг Одбаяр нарын үй зайгүй найз нь

Бат
Бат

Параламентаа 2 танхимтай болгож Ард түмэн төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай дээд танхимд нь дүүрэг аймаг сум бүрээс төлөөлөгч сонгож 4 жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг болох

Зочин
Зочин

Сонгууль бол манай дотоод хэрэг. Америк ч бай хөрш орнууд ч баы хөндлөнгөөс оролцох улс төрийн агуулгаар сүрдүүлэх ёсгүй. Монгол Латин америкд байсан бол шууд цэрэг оруулах нь л дээ америкчууд

Зочин
Зочин

Үхсэнийх нь ардчилал ийм хулгайч луйварчин болсон үeд цэргийн диктатур тогтоож байж арилах байхаа энэ чигээрээ явбал дахиад 30, 40 жил болно

зочинзочин
зочинзочин

....мэдээж шүү дээ...анх л АН, ЭБЭ-г дэмжижсанхүүжиль олгогдож байсныг амтай бүхэн ярьсан, мэдэж байсан...үнэндээ "ардчилалаа" авч явж чадахгүйгээ, АН-аа улс эх орныхоо төлөө удирдан чиглүүлж чадахгүйгээ мэдмэгц л АНУ явсан..гэхдээ бүтээлгүй хүнийг удаан байлгах уу??..хэдийгээр улс төр ч бай??...тиймээс АН-ын одоогийн удирдлагыг түшиц болгох гээд "залуус" эх орноо гэж байгаа тул Намын даргын бодлогтой нийцэхгүй бна....тэгээд ч АН-аас улс орноо хөгжүүлэхээр ТҮМЭНД ХАРАГДАХ зүйл юу ч үгүй????

ЗОЧИН
ЗОЧИН

Наадах чинь чиний л дүгнэлт. Дээрхи нийтлэл гадна талаасаа монголын ардчилалыг МАН түүний охин нам болох ХҮН яаж нухчин дарж боддог тухай ярьжээ.

Холбоотой мэдээ

Back to top button