УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: Хэн нэгнийг гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад намаас хөөнө гэх нь хууль зөрчсөн үйлдэл

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан цаг үеийн зарим асуудлаар байр сууриа илэрхийллэ. Тэрбээр энэ үеэр "Хяналтын ерөнхий хорооноос дуудахад очиж уулзсан. Надад намын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө өг гэсэн хүсэл тавьсан. Гэхдээ МАН, ер Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулиараа хэн нэгэн хүн шүүхийн шийдвэрээр гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад тэр хүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй. Улс төрийн зорилгоор гэм буруутай, нүүрсний хулгайч гэж зарлаад явж байхад улс төрийн нам барьж авч, намаас нь хөөнө гэдэг нь хууль зөрчсөн хэрэг. Би гэм буруугүй, намайг гэм буруутай гэж шүүхийн шийдвэр гараагүй байхад би өргөдлөө өгнө гэсэн зүйл байхгүй" гэв.

Мөн хуулийн байгууллагад дуудсан цагт нь очиж, шаардлагатай мэдүүлэг, баримтуудыг гаргаж өгсөн. Зарим чиглэлээр цагаатгах буюу хэрэгсэхгүй болгох хүсэлтүүдээ өгсөн. Хуулийн хүрээнд нарийвчилж ярьж боломгүй байна. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаа учраас хэвлэлд хандаагүй, ямар нэг улс төрийн мэдэгдэл хийж өөрийгөө өмөөрөхгүй байгаа гэсэн юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өргөдлөө өгөө данхтайгаа зайл

kkkk
kkkk
Reply to  Зочин

тийм шүү энэ 2 удах тусам өөрсдөд нь л хэцүү юм болох байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button