АН-ын бүлгийн хуралдаан 14:00 цаг хүртэл түр завсарлав
АН-ын бүлгийн хуралдаан түр завсарлалаа. 14:00 цагаас үргэжлүүлэн хуралдаж, Татварын багц хуулийн төслийн танилцуулга, мэдээллийг сонсоно.
Өнөөдөр тус намын бүлэг “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” стратегитай холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас асуулт асууж, мэдээлэл сонссон байна. Энэ үеэр гишүүдээс 100 жилийн түүхээ тэмдэглэсэн сумд гэр цэцэрлэгтэй байсаар байгааг шүүмжилж, царцсан барилгуудаа төсөвт тусгах, хувийн болон улсын сургуулийн байрны стандарт өөр байгаад салбар яам анхаарах шаардлагатайг хэлжээ.
Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүд ЕБС-иа төгсөөд дэвшин суралцахад маш хүндрэлтэй. Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд заах багш нарыг бэлтгэх шаардлагатай. Цаашлаад шинээр баригдах барилга байгууламжид хүртээмжийн асуудлыг заавал шийддэг болох ёстойг санууллаа. Түүнчлэн малчин өрхийн хүүхэд зургаан настайдаа сургуульд орж буй асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай. Боловсролын салбарын бодлого сайд солигдохоос үл шалтгаалан үргэлжилдэг байх ёстой гэдгийг онцоллоо.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.