УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийслэлийн МАН-ын хороо 25-нд хуралдаж, Б.Пүрэвдагвыг хотын даргад дэвшүүлэх эсэх шийд "тодорно"

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас нийслэлийн намын хороог энэ сарын 25-нд хуралдуулахаар товлолоо. Тус хурлын үеэр хотын даргад Б.Пүрэвдагвын нэр дэвшүүлэхээр тэргүүлэгчдэд танилцуулсан гэх мэдээлэл байна. Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр 15:00 цагаас эхэлж, хаалттай болсон юм.

Угтаа нийслэлийн МАН-ын хорооны хурлаар хотын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх бөгөөд эндээс нэр тодрох ёстой. Одоогоор тэргүүлэгчид Б.Пүрэвдагвын нэрийг танилцуулсан эсэх албан мэдээлэл гараагүй байна. Тэгэхээр 25-нд болох хурлаар Б.Пүрэвдагвыг хотын даргад дэвших эсэх шийд "тодорно".

Ташрамд дурдахад, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид 23 гишүүнтэй бөгөөд улс төрийн шийвдэр гаргадаг. Тэргүүлэгчдийн дэмжсэн нэрийг НИТХ-д оруулж, санал хураана. Хэрэв НИТХ-аас дэмжвэл нийслэлийн Засаг даргыг томилуулахаар Ерөнхий сайдад уламжилна. Ингээд Ерөнхий сайд батламжилснаар хотын даргыг томилох аж.

Өмнөх линк:

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

НЯНБАОГААС ДОР ХҮН ГЭЖ ЮУ БАЙХАВ, ӨӨР ХЭН Ч БОЛСОН ДЭМЖИНЭ

Зочин
Зочин

Сагсуу ухна дэндүү оодорч байна даа.

Зочин
Зочин

Хүрэлсүх хүргэнтэйгээ зайл

Зочин
Зочин

Нийслэлийг уугуул хотын иргэд удирдах ёстой! Юун хөдөөний халтарууд, юун МАН коммунистууд вэ? зайлах хэрэгтэй ш дээ бузрууд

Зочин
Зочин

Нямбаатар л биш бол хэн ч байсан хамаагүйээ

Холбоотой мэдээ

Back to top button